Нийт 795 хүн зорчиж явсан хоёр онгцонд тэсрэх бөмбөг тавьсан гэж сүрдүүлжээ
- 2015-11-18
- Дэлхий
- 0

“Исламын улс” бүлэглэл сүүлийн хэдэн сар дэлхий нийтэд заналхийлэл учруулж байна. Өнгөрсөн сард ОХУ-ын иргэний агаарын тээврийн онгоц Египет улсад осолдоход захиалагч нь тус бүлэглэл байсан гэж таамаглаж байгаа. Мөн Францын нийслэл Парис хотод цуврал халдлага гарч 200 орчим хүн амиа алдсан нь мөн л “Исламын улс” бүлэглэлийг хардаж байгаа юм.
Иймд Холбоотнууд тус бүлэглэлийн эсрэг дайн зарласан бөгөөд томоохон иргэний агаарын тээврийн компаниуд хамгаалалтыг өндөр түвшинд хийж буйгаа мэдэгдсэн. Гэсэн Исламын дайчид Парист халдлага үйлдээд дараагийн бай нь Вашингтон гэж заналхийсэн.
Энэ мэдэгдлийн дараа томоохон гүрнүүд өөрсдийн иргэний агаарын тээврийн нислэгтээ хамгаалалтыг чангатгасан ч өчигдөр АНУ-ын Парис хотыг чиглэн ниссэн хоёр онгоцонд тэсрэх бөмбөг тавьсан хэмээн мэдээллээ.
Тодруулбал, Францын агаарын тээврийн “Air France” компанийн 65 дугаар нислэгийг тэсрэх бөмбөгийн аюулаас сэрэмжлэн чиглэлийг нь өөрчилж, Солт-Лейк хотод яаралтай бөгөөд амжилттай газардуулсан байна.
Мөн “Air France” компанийн зорчигч тээврийн 55-р нислэгийн онгоцыг тэсрэх бөмбөгийн аюулаас сэрэмжлэн Канадын Нова Скоша мужийн Халифакс хотод газардуулсан талаар Канадын “CBS” телевиз мэдээлжээ. Дээрх нисэх онгоцууд аюулгүй газардсан бөгөөд зорчигчдыг онгоцноос буулган, автобусаар зөөвөрлөсөн байна.
Холбооны нислэгийн удирдлагын хэвлэлийн төлөөлөгч “AFP” агентлагт 65 дугаар нислэгийн онгоцны чиглэлийг Солт Лейк хот руу өөрчилсөн тухай мэдээлсэн байна. Тэрээр “Онгоц аюулгүй газардсан” хэмээн хэлээд, өөр тайлбар өгөхөөс татгалзжээ. Эхний онгоцоор 497 хүн, хоёр дахь онгоцоор 298 хүн тус тус зорчиж явсан гэнэ.
Г.Төмөр

Сэтгэгдэл (0)