Оросын арми “Исламын улс”-ын 140 обьектыг сөнөөв

 

Сирийн нутагт үүрлэсэн “Исламын улс” бүлэглэлийн гол төвүүдийг сөнөөх, тус улсад энх тайвныг цогцлоох зорилгоор ОХУ-ын арми агаарын цохилт өгч эхэлсэн билээ. Энэхүү үйл явцын талаар Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өчигдөр мэдээлэл хийлээ. “Исламын улс” бүлэглэлийн хэт даврагчдын тусгай обьектуудад Оросын армийн стратегийн бөмбөгдөгч “Ту160”, “Ту95 МС” онгоцуудаар цохилт өгч байгаа аж. Эдгээр онгоц Сирийн нутаг руу 127 удаа үүрэгт нислэг үйлдэж 206 обьектыг бөмбөгджээ. Үүнээс 140 обьектыг сөнөөсөн байна. 

 

С.Ням

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)