Яг одоо Парис хотод буудалцаан болж байна

 

Францын нийслэл Парис хотод алан хядагчид цуврал дэлбэрэлт хийсэн. Үүний улмаас 200 орчим хүн амиа алдсан тухай дэлхий нийтэд мэдээллэсэн. Харин өнөөдөр өглөөнөөс эхлэн Парис хотын захын дүүрэг Сент-Денисийн гудамжинд цаг нар бүслэлтийн тусгай ажиллагаа явуулж байна.

 

Цагдаагийн газрын албаны хүмүүсийн үзэж байгаагаар дэлбэрэлтийг зохион байгуулсан сэжигтэн олж ирлрүүлсэн бөгөөд баривчлах ажиллагаа явуулахад өөдөөс нь буудаж, эсэргүүцэл үзүүлжээ.

 

Хар машинтай хоёр этгээд нэгэн байшингийн буланд бүслэгдээж, буудалцаан үргэлжилж байна. Үүний улмаас цагдаагийн офицерууд шархадсан гэнэ.

 

Мөн буудалцааны үеэр гурван сэжигтэй этгээд амиа алдсан талаар цагдаагийн эх сурвалж мэдээллээ. Францын Хууль зүйн сайд Кристиан Таубира “French” радиод “Сент Денис дэх аюулгүй байдлыг хамгаалах ажиллагааны талаар  хэлэхдээ “Төгсгөл айсуй” гэсэн нь алан хядах ажиллагааг бүр мөсөн зогсоох боломжтой гэж үзэж байна.

 

Мөн буудалцааны үеэр хоёр алан хядагч амиа алдсан талаар “CNN” уламжиллаа. Алан хядагчийн нэг нь цагдаагийн мэргэн буучид буудуулсан бол хоёр дахь нь эмэгтэй хүн байсан бөгөөд тэсрэх бөмбөг дэлбэлж, амиа хороосон талаар “BFM” телевиз мэдээлсэн байна. Парисын халдлагын гол сэжигтэн Салах Абдеслам, Абделхамид Абааоуд нар барилгад байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Францын цагдаа нар халдлага болсноос хойш тэднийг эрэн сурвалжилж байгаа билээ.

 

Сент-Денист цэрэг, цагдаагийн 100 гаруй алба хаагч ажиллаж байна. Цагдаагийн ажиллагаа эхэлснээс хойш нийт долоон удаа дэлбэрэлт болжээ.


Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)