Нигерид 32 хүн амиа алдлаа
- 2015-11-19
- Дэлхий
- 0

Нигерийн Йола хотын худалдааны төвд өнгөрсөн мягмар гаригт дэлбэрэлт болжээ. Тус улсын Онцгой байдлын газрын мэдээлснээр дэлбэрэлтийн улмаас 32 хүн амь насаа алдаж, 80 хүн гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн байна. Гэрчийн хэлснээр оройн мөргөлийн дараа хүмүүс исламын шашны сүмийг орхин гарах үед дэлбэрэлт болсон гэнэ. Дэлбэрэлтийг “Боко харам” бүлэглэлийн хэт даврагчид үйлдсэн байж магадгүй хэмээн Нигерийн албаны хүмүүс таамаглаж байгаа аж. Учир нь “Боко харам” бүлэглэл Нигерийн хойд мужуудад гэнэтийн халдлага зохион байгуулдаг ба хамгийн сүүлд Адамава мужид үйлдсэн дэлбэрэлтийн хариуцлагыг хүлээсэн билээ.
С.Ням

Сэтгэгдэл (0)