Танхайрлын генийг илрүүлсэн байна
- 2015-11-23
- Дэлхий
- 0

Финландын эрдэмтэд согтуудаа хэт ухаангүй, балмад үйлдэл гаргадаг хүний генд байдаг мутац илрүүлснийг “Translational Psy-chiatry” сэтгүүлд мэдээлжээ. Эрдэмтэд тус улс дахь архины хамааралтай иргэд болон тэдний төрөл төрөгсдийн тухай өргөн цар хүрээтэй мэдээллийн санг судалгаандаа ашигласан байна. Мэдээллийн санг Хельсинкийн их сургуулийн сэтгэл судлаач Матти Вирккунен бий болгосон аж. Судлаачид уг санд түшиглэн амархан согтож, ухаангүй үйлдэл хийдэг бүлэг хүнийг ялгаж, тэдний зан авирт биологийн хувьд ижил төстэй ул мөр эрэлхийлжээ. Сэтгэл судлаач Роопе Тикканены энэхүү судалгаанаас үзэхэд уг бүлэгт багтах бүх хүнд 5-HT2B генийн мутаци илэрсэн байна.
Д.Болд

Сэтгэгдэл (0)