Бан Ги Мүн ОХУ-ын цэргийн ажиллагаанд сэтгэл хангалуун байна

 

Дэлхий нийтэд аюул заналхийлж буй “Исламын улс” алан хядах бүлэглэлийн эсрэг Холбоотнууд зэвсэгт ажиллагаа явуулж эхэлсэн. Нью Йорк хотод АНУ, Их Британи, Франц, Герман, Канад, Япон зэрэг томоохон гүрнүүдийн удирдагчид цохилт өгөх нэгдсэн саналд хүрсэн. Харин ОХУ дангаараа цэргийн ажиллагаа явуулна гэж мэдэгдсэн бөгөөд агаараас олон удаагийн дайралт хийж, гол объект, зарим удирдагчийг нь устгасан.

 

Мөн энэхүү ажиллагааг нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга БНСУ-ын иргэн Бан Ги Мүн дэмжиж буйгаа илэрхийлжээ. Тэрээр “Терроризмыг устгах ажиллагаанд АНУ-тай хамтран ажиллаж, голлох үүргэ гүйцэтгэсэн ОХУ-д талархаж байна” гэж тус улсын Ерөнхий сайд Д.Медевдевтэй уулзахдаа хэлсэн байна.

 

Мөн Бан Ги Мүн ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керри нарын санаачилга нь Сирийн хямралыг улс төрийн замаар зохицуулахад ихээхэн түлхэц болж байна гэж мэдэгдээд, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн бусад оронтой ОХУ энэ асуудалд хамтран ажиллаж, эв нэгдлийг харуулна гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (103.23.51.4)

    2015-11-23

    orosuud chadna amerikuud hudlaa chadahgui