Үнэр ордоггүй оймс үйлдвэрлэнэ

 

        Америкийн “Y Athletics” компанийнхан “SilverAir Crew Sock” хэмээх үнэр ордоггүй оймс үйлдвэрлэхэд шаардлагатай санхүүжилтээ олон нийтээс санхүүжилт босгодог “Kickstarter” сайтын тусламжтайгаар цуглуулжээ. Уг оймс нь мөнгөний орцтой тул хүний хөлсөөр “хооллож”, эвгүй үнэр ялгаруулдаг бактерыг устгадаг байна. Өмнө нь тус компани тамирчдад зориулсан загвараа сайн дурын хүнд өмсүүлж туршсан аж. Туршигч оймсыг хоёр долоо хоногийн турш өмсч, дугуйгаар аялах хугацаанд оймсоо угаагүй ч үнэр ороогүй гэнэ. Одоо бүтээх шинэ загварын оймсыг өдөр тутам өмсөх боломжтой ба хар, саарал хоёр өнгөөр үйлдвэрлэх аж. “Краудфандинг” буюу олон нийтээс санхүүжилт босгоход тусалдаг “Kickstarter” сайт дээр энэ сарын 10-ны өдөр уг төслийг танилцуулснаас хойш 12 цагийн хугацаанд хэрэглэгчид шаардлагатай хөрөнгө болох 30 мянга ам.доллар хандивласан байна. Хос оймсны үнэ 18 ам.доллар байх гэнэ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)