Хятадад агаарын бохирдлоос болж, 2100 үйлдвэрийг хаажээ
- 2015-12-03
- Дэлхий
- 0

Хятадын зүүн хойд хэсгийн нутагт агаарын бохирдлын хэмжээ аюултай төвшинд хүрснээс 2100 гаруй үйлдвэрийн үйл ажиллагааг мягмар гаригаас зогсоожээ. Бээжингийн агаар тогтсон өтгөн утаан хөшиг хэвийн хэмжээнээс 24 дахин нэмэгдсэнээс нийслэл хотноо улбар шар өнгийн буюу бохирдлын хамгийн дээд төвшний түгшүүрийн төлөв байдал бий болсныг өнгөрсөн долоо хоногт зарласан билээ. Агаарын бохирдлын уршгаар Бээжингээс Шанхай хүрэх 30 нислэгийг цуцалсан тухай “China daily” сонинд мэдээлсэн аж. Агаарын бохирдол аюултай төвшинд хүрч, үйлдвэрүүдийг хаасан энэ үед Хятадын дарга Си Зиньпин уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх сэдэвтэй НҮБ-ын бага хуралд оролцсон. Бага хурлын үеэр Си Зиньпин Хятад улсын зүгээс хүлэмжийн хий ялгаруулах хэмжээг бууруулах арга хэмжээг авахаа амлаж, “Энэ тэмцэлд ядуу буурай орнууд эдийн засгаа золиослох ёсгүй” хэмээн мэдэгдсэн юм. Хятад улс жилдээ 9-10 тэрбум тонн нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдаг хэмээн тооцоолсон нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлт аж.
Д.Болд

Сэтгэгдэл (0)