Монголбанк 16.4 сая ам.доллар нийлүүлэв
- 2015-12-03
- Үнэн
- 0

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1994.0-1997.11 төгрөгийн ханшаар 48.6 сая ам.доллар худалдан авах, 310.25-311.30 төгрөгийн ханшаар 20.5 сая юань худалдан авах, 312.50 ханшаар 1.0 сая юань худалдах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 1996.89 төгрөгийн хаалтын ханшаар 16.4 сая ам.доллар нийлүүлэв.
Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 8.69 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал, 19.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал, 20.0 сая юанийн своп хэлцлийг сунгах саналыг тус тус ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэв.

Сэтгэгдэл (0)