Дилма Русефф: Намайг огцруулах оролдлого бүтэлгүйтнэ
- 2015-12-04
- Дэлхий
- 0

Бразилийн Ерөнхийлөгч Дилма Русефф тус улсын парламентад түүнийг огцруулах үйл ажиллагаа эхлүүлсэн нь үндэслэлгүй тул бүтэлгүйтнэ гэсэн байр сууриа илэрхийлжээ. Үүнээс хэдхэн цагийн өмнө Бразилийн парламентын доод танхимын тэргүүн Эдуарду Кунья сөрөг хүчний намуудын саналыг хүлээн авч, тус улсын Ерөнхийлөгчийг огцруулах үйл ажиллагаагаа эхлүүлсэн тухай мэдэгдсэн байна. Бразилийн сөрөг хүчний улс төрийн намууд өнгөрсөн есдүгээр сард Ерөнхийлөгч Дилма Русеффыг огцруулах, түүнийг татварын хууль тогтоомж зөрчсөн, төсвийн хөрөнгийг 2014 онд дахин сонгогдох зорилгоор ашигласан эсэхийг мөрдөн шалгахыг конгрессээс шаардсан аж. Харин Дилма Русефф сөрөг хүчнийхнийг төрийн эргэлт хийхийг оролдож, харилцан нэгнээ үзэн ядах уур амьсгал бий болгосонд буруутгасан байна.
Д.Болд

Сэтгэгдэл (0)