Нэгдсэн улсын армид эмэгтэйчүүд хүчин зүтгэнэ
- 2015-12-04
- Дэлхий
- 0

Өдгөө дэлхий дээр АНУ Зэвсэгт хүчнийхээ чадлаар тэргүүлдэг. Тус улс өөрсдийнхөө батлан хамгаалах салбарыг тогтвортой байлгах үүднээс армид эмэгтэйчүүдийг бүхий л байршилд үүрэг гүйцэтгүүлэх ажлыг нээлттэй болгосон байна. Энэ тухай Нэгдэсэн улсын Батлан хамгаалхын сайд Э.Картер өчигдөр мэдэгджээ.
Эмэгтэй хүн эрэгтэйчүүдтэй цэргийн эрдмээр эн зэрэгцэхгүй ч зарим тодорхой ажиллагаанд илүү байдаг аж. Тодорхой стандарт шаардлагыг хангасан эмэгтэйчүүд армид танк жолоодож, их буугаар галлаж, явган цэргийг толгойлох ч боломжтой гэнэ. Түүнчлэн эмэгтэйчүүдийг армид алба хаахад ямар нэгэн тооны хязгаарлалт квот, хувь хэмжээ заахгүй байх аж. АНУ-ын батлан хамгаалахын уг шийдвэрт Конгресс 30 хоногийн дотор хориг тавихгүй бол хэрэгжиж эхлэхийг Пентагон мэдээллэв.
Өдгөө АНУ нь 1.34 сая байнгын цэрэгтэй бөгөөд үүний 15.6 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байна. Эмэгтэйчүүд мөн тагнуулын ажлыг тун сайн гүйцэтгэдэг нь түүхийн хуудсанд үлдсэн аж.
Г.Төмөр

Сэтгэгдэл (0)