В.Путинийг дэлхийн агуу сэтгэгчдийн жагсаалтад оруулжээ
- 2015-12-04
- Дэлхий
- 0

Америкийн гадаад бодлогын асуудлаар бичдэг “Foreign Policy” хэмээх нэр хүнд бүхий сэтгүүл В.Путинийг 2015 оны дэлхийн хэмжээний 100 сэтгэгчийн жагсаалтад оруулжээ. Сэтгүүлийн хамт олон ОХУын Ерөнхийлөгчийг уг жагсаалтын “Шийдвэр гаргагч” ангилалдаа оруулж, түүний тухай мэдээллийг “Бөмбөгдөх замаар энхийг сахиулагчийн үүрэг гүйцэтгэсний төлөө” хэмээн гарчигласан байна. Мөн В.Путин Оросын байлдааны нисэх хүчнийг Сирид “Исламын улс” бүлэглэлтэй тэмцэхэд дайчилсны дараа дэмжигчдийнх нь тоо 90 хувь болтлоо өссөнийг дурдсан аж. Дэлхийн улстөрчдийн ангиалалд Германы канцлер А.Меркель, Маврикийн Ерөнхийлөгч Амина ГурибФаким, Бангладешийн Ерөнхий сайд Хасина Вазед, Шведийн Гадаад хэргийн сайд Маргот Вальстрем нарын дөрвөн эмэгтэй орсон байна. Эрчүүдээс Саудын Арабын Батлан хамгаалахын сайд Мухаммад ибн Салман Аль Сауд, Грекийн Сангийн сайд асан Янис Варуфакис нар жагсаалтад багтжээ. “Форбес” сэтгүүл өнгөрсөн арваннэгдүгээр сарын 4нд дэлхийн хамгийн нөлөө бүхий хүнээр В.Путинийг шалгаруулснаар Оросын Ерөнхийлөгч гурав дахь жилдээ уг жагсаалтыг тэргүүлсэн юм. Бүх Оросын олон нийтийн санал бодлыг судлах төв ээлжит санал асуулгын дүнгээ өнгөрсөн аравдугаар сарын 22нд танилцуулсан байна. Тайлангаас үзэхэд Оросын иргэдийн 89.9 хувь В.Путиний үйл ажиллагааг дэмжиж буй шинэ дээд амжилт тогтоожээ. “Энэ нь 2015 оны зургадугаар сард тогтоосон өмнөх амжилтыг эвдсэн үзүүлэлт” хэмээн судалгааны төвийнхөн тайлбарласан аж.
Д.Болд

Сэтгэгдэл (0)