Грект бүх нийтийн ажил хаялт боллоо

 

        Грекийн үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд өчигдрөөс 24 цагийн хугацаатай ажил хаялт эхлүүлжээ. Уг үйл ажиллагаа нь парламентын гишүүд 2016 оны төсвийг хэлэлцэж буйтай холбоотой аж. Төсвийн төслийн хүрээнд хөдөлмөрчдийн амьжиргааны нөхцөл улам дордоно гэж тэмцэгчид үзсэн байна. Хувийн үйлдвэрт ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийнхэн төсвийн төсөлд шинээр татвар бий болгох, зардал танахаар төлөвлөсөн нь хөдөлмөрчдийн эрх ашгийг ноцтой хөндөнө хэмээн дүгнэжээ. “Засгийн газраас арга ядсан, мухардмал бодлого үргэлжлүүлэх нь грек иргэдийг бүрэн хоосруулж, эдийн засгаа хэмнэх горимд оруулах тул зүгээр өнгөрөөж болохгүй” хэмээн үйлдвэрчний эвлэлийн мэдэгдэлд өгүүлсэн аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)