Арьс арчилгааны цогц үйлчилгээг “Шинэ эрин” гоо сайхны төвд хамгийн хямдаар
- 2015-12-07
- Үнэн
- 0

Охид бүсгүйчүүд гоо сайхан төрхөө хадгалах болон ажил амралтаа зөв зохицуулах нь хамгаас үнэтэй баялаг билээ. Тэгвэл охид, бүсгүйчүүд, гэр бүлийн гишүүдэд гоо сайхны цогц үйлчилгээг үзүүлэх нэгэн газар хотын төвд тав тухтай, цэвэр тохилог орчинд үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. “Шинэ эрин” гоо сайхан, амралтын төв нь гэр бүлийн саун, душ, гоо сайхан, спа, массаж, гоо сайхны бүтээгдэхүүний худалдаа зэрэг үндсэн үйлчилгээг хамгийн хямдаар хүргэж байгааг танд дуулгая.
Мөн тус салоны хамт олон гоо сайхны бүх төрлийн зөвлөгөөг өгч байгаагаас гадна таны нүүрний арьс, үсний онцлогт тохирсон арчилгаа, цэвэргэлгээний бүтээгдэхүүнийг танд санал болгож байна.
“Шинэ эрин” гоо сайхан, амралтын төв нь БЗД-ийн 4-р хороо, Жуковын хөшөөны чанх ард, “Парк” зочид буудлын В1 давхарт байрладаг. Шинэ зуунд шинэ эринтэй хамт гоо сайхнаа хамгаалахыг хүссэн хүн бүрт тус салоны үүд хаалга үргэлж нээлттэй байна. Үүний зэрэгцээ та 89110646, 99050646 утсаар холбогдож, урьдчилан захиалгаа өгч хүссэн үедээ ирж үйлчлүүлэх боломжтой. Харин цахим хуудсаар https://www.facebook.com/Шинэ-Эрин хаягаар үйлчилгээ, бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээллийг авах боломжтой юм.
Тус гоо сайхны төв нь арьс арчилгааны цогц үйлчилгээг хамгийн хямдаар та бүхэнд санал болгож байна. Үүнд: саун, душ, бие гуужуулан үрэх, бүтэн биеийн хөөстэй угаалга, нүүр угаалга, толгойн угаалга, толгойн массажны хамт, арьс зөөлрүүлэх үйлчилгээтэй сүү, давстай үрэлттэй угаалга, нүүрний тэжээлийн маск, халуун хоол, цай (тойгны шөл) зэрэг бүх үйлчилгээг ердөө 39.000 төгрөг. Танд сэтгэл ханамж дүүрэн, найрсаг үйлчилгээг хүргэх болно.


Сэтгэгдэл (0)