БНХАУ-д нефтийн үйлдвэрт гал гарлаа
- 2015-12-05
- Дэлхий
- 0

БНХАУ-ын Ганьсу мужийн Ланьжоу хотод байрлах нефть, химийн үйлдвэрт гал гарч, ихээхэн хэмжээний хохирол учирлаа. Мөн галын улмаас хоёр хүн амиа алдаж, нэг хүн түлэгдэн эмнэлэгт хүргэгдсэн байна.
“Синьхуа” агентлагийн мэдээлж буйгаар орон нутгийн цагаар 04:15 орчимд үйлдвэрийн ажилчид дамжуулах хоолойг засч байхад үед гал гарсан гэнэ.
Энэ хэрэгтэй холбогдуулан тус үйлдвэийн даргыг цагдаагийн газар саатуулсан аж. Ланьжоу хотын эрх баригчид “Хорт бодис алдагдахаас урьдчилан сэргийлж чадсан” гэж мэдэгдсэн юм. Харин одоо гал гарсан шалтгааныг тогтоохоор мөрдөн байцаагчдын тусгай комисс ажиллаж байна.
Г.Төмөр

Сэтгэгдэл (1)
turuu (103.57.92.182)
darga yugaa medhev de