Тайландууд эзэн хааныхаа 88 насны ойг тэмдэглэв
- 2015-12-07
- Дэлхий
- 0

Тайландын эзэн хааны 88 насны төрсөн өдөр өнгөрсөн бямба гаригт тохиолоо. Пхумипхон Адулъядета нь дэлхийн хамгийн олон жил төрийн эрх барьсан хаан юм. Тэрбээр эрүүл мэндийн шалтгааны улмаас ард түмнийхээ эзэн хаандаа зориулсан сүрт ёслолд оролцож амжаагүй бөгөөд эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Пхумипхон Адулъядетын бие чилээрхүү байгаа учраас тайландчууд хааны ордон болсон эмнэлгийн гадна цугларан эзэн хаанаа эрүүл энх, урт наслахын хүсэн залбирцгаасан байна. Тайландын эзэн хаан уушгины хорт хавдрын улмаас Бангкокийн “Сирират” эмнэлэгт урьдчилан сэргийлэх эмчилгээ 2009 оны есдүгээр сараас хойш хийлгэж байгаа аж. Тэрбээр 1946 оноос хойш Тайландын хаан ширээнд суужээ. Түүний эрх мэдлийг үндсэн хуулийн дагуу хязгаарлагддаг юм байна.
Х.Эрдэнэ

Сэтгэгдэл (0)