Б.Обама, Ф.Олланд нар терроризмын эсрэг нэгдэнэ

 

        Францын Ерөнхийлөгч Ф.Олланд АНУ-ын төрийн тэргүүн Б.Обама нар өнгөрсөн бямба гаригт утсаар ярилцжээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр тэдний яриа терроризмын эсрэг тэмцэлд хамтран ажиллахад чиглэсэн аж. Ерөнхийлөгч Обама Калифорни мужийн Сан-Бернардинод болсон аймшигт хэрэг явдлын талаар Ф.Олландтай ярилцсан байна. Энэ үеэр Ф.Олланд ард түмнийхээ нэрийн өмнөөс, дайралтын улмаас амь эрсэдсэн14 хүнд эмгэнэл илэрхийлжээ. Хоёр орны төрийн тэргүүн ийнхүү улсад нь нүүрлэсэн бодит заналхийлэл болох терроризмын эсрэг хамтран ажиллахаа дахин мэдэгдсэн байна. Тэд Парис хотноо болсон дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн зөвлөгөөний үеэр мөн сэдвээр хамтран ажиллах талаар ярилцжээ. Мөн Америкийн ард түмнийг хамгаалах эн тэргүүний зорилтоо хэрэгжүүлэхэд Засгийн газрын авч буй алхмуудын талаар Ерөнхийлөгч Б.Обама цагаан ордны Зуувин танхимаас ард түмэнд хандаж хэлэх аж. Тэрбээр Калифорни муж улсын Сан-Бернардино хотод үйлдсэн халдлагын талаар шинэ мэдээлэл хийх ба терроризмын аюулын мөн чанар, хаанаас үүдэлтэй хэрхэн устгах талаар үг хэлэх юм байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)