Пак Ын Хэ хакерууд бэлтгэж эхэлжээ

 

        Өмнөд Солонгос техник, технологийн салбарын мэргэжилтнүүд ялангуяа хакер бэлтгэх чиглэлд анхаарч эхэлжээ. Тус улсын Ерөнхийлөгч Пак Ын Хэгийн Засгийн газар улсынхаа шилдэг 120 оюутныг сонгон авч, хакер болгохоор бэлтгэж эхэлсэн нь улс орныхоо батлан хамгаалах чадварыг сайжруулах, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны дэглэмийн эсрэг зогсох зорилготой юм байна. Хоёр Солонгосын харилцаа сүүлийн 60 жилийн хугацаанд төдийлөн сайжирч чадаагүй бөгөөд энэ ч утгаараа БНАСАУ-ын хакерууд БНСУ-д халдлага үйлдэх хамгийн өндөр магадлалтай байдаг байна. БНАСАУ 1990-ээд оны эхээр кибер дайчдыг бэлтгэж эхэлсэн. Одоо тус улсын удирдлагад нийт 1700 гаруй хакер байдаг гэсэн мэдээлэл байдаг ажээ. Дашрамд дурдахад 2009-2015 оны хооронд БНСУ-ын мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах зардал 50 хувиар өсч, 250 тэрбум вонд хүрсэн байна. Харин дэлхий дахинд цахим гэмт хэрэгтэй тэмцэх зардал жилд 400 тэрбум ам.доллараар хэмжигддэг.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)