“Swatch” төлбөрийн системтэй цаг үйлдвэрлэнэ

 

        Цаг үйлдвэрлэлийн салбарт тэр-гүүлэгч Швейцарийн“Swatch” брэнд “Visa” компанитай хамтран төлбөрийн систем бүхий цаг зохион бүтээж байна. “Swatch” компани“Bellamy” цагандаа нэмэлт чип суулгаж төлбөр тооцоонд ашиглах технологийг нэвтрүүлж байгаа аж. Ингэснээр ирэх оноос төрөл бүрийн загвар, өнгөний сонголттойгоор худалдаанд гаргах цагнуудыг дэлгүүрт байршуулсан тусгай төхөөрөмжид ойртуулан мөнгөн гүйлгээ хийх юм. Одоогоор шинээр гаргах цагны үнийн талаар тодорхой мэдээлэл гаргаагүй ч “Apple Watch” зэрэг ухаалаг цагаас хямд буюу 90 фунт стерлингээр зарагдана гэж таамаглаж байна.“Swatch” брэнд бусад үйлдвэрлэгчийн адил ухаалаг цаг зохион бүтээхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн билээ.

 

Х.Эрдэнэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)