Бан Ги Мун сайн үйлсийн аянд уриаллаа

 

        Олон улсын сайн дурынхны өдрийг тохиолдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун илтгэл тавьжээ. Бан Ги Мун илтгэлдээ сайн үйлсийн аянаар дамжуулан энх тайван, нэгдмэл дэлхийг цогцлуулахыг хүн төрөлхтөнд хандан уриалсан байна. Тэрбээр“Сайн дурын аян бол улс орон, шашин, соёлын зөрөөг давсан дэлхий дахины үйл ажиллагаа юм. Хүмүүнлэг иргэд оролцон, эв санаагаа нэгтгэснээр ямар амжилтад хүрдгийг сайн үйлсийн аяны үр дүн харуулдаг. Шинээр баталсан тогтвортой хөгжлийн зорилт, сайн дурын үйлчилгээгээр эв санаагаа нэгдүүлэх боломжийг хүмүүст олгосон, тогтвортой хөгжлийн хөтөлбөр дэх ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах болно” гэжээ. Энэ жилийн Олон улсын сайн дурынхны өдөр “Дэлхий ертөнц өөрчлөгдөж байна. Та өөрчлөгдсөн үү. Сайн дурын үйлчилгээнд оролцоорой” уриан дор болж, 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцохыг дэмжих зорилготой явагджээ.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)