АНУ-д визгүй зорчих нөхцөлийг чангатгалаа
- 2015-12-09
- Дэлхий
- 0

АНУ-ын парламентын доод танхим Америкт визгүй зорчих нөхцөлийг чангатгах тухай хуулийн төслийг баталсан талаар “РИА Новости” мэдээлжээ. Энэхүү хуулийн төслийг батлахыг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн 407 нь батлахыг дэмжиж, 19 нь эсэргүүцсэн байна. Өнөөдрийн байдлаар, АНУ-д дэлхийн 38 орны иргэд визгүй нэвтэрч байгаа аж. Энэ нь өнгөрсөн арваннэгдүгээр сарын дундуур Парист үйлдсэн халдлагын дараа баталсан аюулгүй байдалтай холбоотой анхны хуулийн төсөл биш юм байна.
С.Ням

Сэтгэгдэл (0)