Бээжингийн агаарын бохирдол улаан шугам давлаа

 

        Бээжин хотын агаарын бохирдлын төвшин оршин суугчдын эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэх хэмжээнд хүрсэн байна. Улмаар Хятадын эрх баригчид нийслэлдээ нүүрлэсэн энэхүү бодит аюулын тухай албан ёсоор мэдэгдэхдээ“Агаарын бохирдлын төвшин анхааруулгын улаан шугам давлаа” хэмээжээ. Энэ нь тус улсын анхааруулгын хамгийн өндөр төвшин юм. Ийнхүү улаан шугам давсны улмаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна. Бээжин хотын нэг метр куб агаарт байгаа бохирдлын хэмжээ 300 микрограмм болж нэмэгдсэн нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын баталсан хэмжээнээс 12 дахин их байгаа болохыг өнгөрсөн даваа гаригт мэдээлжээ. Сүүлийн арван жилийн хугацаанд нүүрстөрөгчийн хийн ялгаруулалт жилд дунджаар 2.4 хувиар нэмэгдсэнийг Их Британийн Зүүн Английн их сургуулийн эрдэмтэд танилцуулсан юм. Эрдэмтдийн тооцоолсноор БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширч, тус улсын Засгийн газар агаарын бохирдлыг бууруулахаар арга хэмжээ авч эхэлсэн нь агаарт хөвөгч нарийн ширхэгт тоосонцрын хэмжээний бууралтад нөлөөлсөн ч энэ өдрүүдэд түүхэнд байгаагүй бохирдолд хүрчээ. Энэхүү нарийн ширхэгт тоосонцор нь амьсгалын замын өвчин үүсэх үндсэн шалтгаан болдог байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • (175.211.106.5)

    2015-12-14

    mongol agaart yu hed baina gedgiig sudaldaggui sonin yum aa iim ch hogjilgui baih gej

  • (175.211.106.5)

    2015-12-14

    hun ih baih muuhai yum baina

  • Зочин (150.129.140.133)

    2015-12-10

    Өөрсдийгөө хичээ манайх үүнээс илүү бгаа шүү.

  • (183.177.98.26)

    2015-12-10

    улаанбаатарт 900 гаруйтай байна гээ биз дээ

  • (183.177.98.26)

    2015-12-10

    улаанбаатарт 900 гаруйтай байна гээ биз дээ