Жо Байден Украинд айлчилж байна
- 2015-12-10
- Дэлхий
- 0

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жо Байден Украинд хийх гурван өлрийн айлчлалаа эхлүүллээ. Тэрбээр тус улсад дөрөв дэх удаагаа айлчилж байгаа бөгөөд АНУ-ын Засгийн газар Украинд дэмжлэг үзүүлэхээ зогсоохгүй гэдгээ илэрхийлжээ. Жо Байдан Украины Төрийн тэргүүн Петро Порошенкотой уулзсан юм. Айлчлалын хүрээнд АНУ-ын дэд Ерөнхийлөгч Украины Парламентын танхимд өчигдөр илтгэл тавьсан байна. Тэрбээр илтгэлдээ“АНУ болон Европын Холбооны орнууд ОХУ-ын эрх баригчид түрэмгий бодлого баримталж, салан тусгаарлагчдын бослогыг дэмжсэн гэж үзэж байгаа. Тийм учраас ОХУ-д эдийн засгийн чанга хориг тавьсан. Мөн Украины цэргийн албан хаагчдыг бэлдэж, зэвсэг, техник нийлүүлнэ. Гэхдээ ОХУ-ын Засгийн газар өнгөрсөн есдүгээр сараас эхлэн Сирийн Ерөнхийлөгч Башар Ассадын дайснуудад агаарын цохилт өгч эхэлснээр нөхцөл байдал өөрчлөгдсөн юм. Мөн Парисын халдлагын өмнөхөн“Исламын улс” бүлэглэл ОХУ-ын иргэний агаарын тээврийн онгоцыг сөнөөж 224 хүний аминд хүрснээ мэдэгдсэн юм. Энэхүү үйл явдал нь ОХУ болон барууны орнуудын харилцааг харьцангуй сайжруулж, терроризмтай хамтран тэмцэхэд түлхэц өгч байна” гэжээ. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жо Байдан Петро Порошенкотой уулзахдаа барууны орнууд, ОХУ-ын харилцаа сайжирсан нь Киевт үзүүлэх дэмжлэгийг зогсоохгүй гэдгээ онцолжээ.
Д.Болд

Сэтгэгдэл (0)