Иран ОХУаас “Т-90” загварын танк авна

 

        Ираны Хуурай замын цэргийн командлагч тус улс Оросоос“Т-90” загварын танк авахаар төлөвлөж буй тухай мэдэгджээ. “Бид зэвсэг нийлүүлэх талаар ОХУ-тай хэлхээ холбоотой болсон ба удахгүй “Т-90” загварын танк худалдан авахаар төлөвлөсөн” гэжээ. Мөн удахгүй мэргэжилтнүүдээ илгээж, гэрээ байгуулах аж. Оросын тал Иранд агаараас эсэргүүцэн хамгаалах зориулалттай“С-300” систем нийлүүлж эхэлснийг өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн аж. Энэ төрлийн систем нийлүүлэх тухай хоёр талын гэрээ өнгөрсөн сарын 9-ний өдөр хүчин төгөлдөр болсон ба Ираны Батлан хамгаалахын сайд энэ ондоо багтаж хүлээн авна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)