М.Цукерберг исламын шашинтнуудыг дэмжжээ

 

        “Фейсбүүк” нийгмийн цахим сүлжээг үндэслэгч Марк Цукерберг албан ёсны хуудсаараа дамжуулан исламын шашинтнуудыг дэмжсэн мэдэгдэл гаргажээ. Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч тэрбумтан Дональд Трамп исламын шашинтнуудыг тус улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох ёстой гэсэн утгатай мэдэгдэл хийсэн юм. М.Цукерберг “Манай нийгэмд халдаж буй аливаа дайралтыг сөрөх ёстойг еврей гаралтай эцэг эх минь надад сургасан. Халдлага надад чиглээгүй ч эрх чөлөө рүү дайрч буй нь ирээдүйд бүгдэд хор хөнөөлтэй” хэмээн бичжээ. Тэрбумтан үзэн ядах үзэл нь эрээ цээргүй, увайгүй байдалд хөтлөх аюултай ч хүмүүс нэгнийхээ сайн сайхныг олж харж буй цагт дэлхийн ирээдүйг төгөлдөржүүлэх боломж байгааг өгүүлсэн байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (150.129.143.215)

    2015-12-11

    Закэрбэрг