Ким Чен Ун устөрөгчийн бөмбөгтэй болсноо мэдэгдлээ
- 2015-12-11
- Дэлхий
- 0

БНАСАУ-ын залуу удирдагч Ким Чен Ун тус улс устөрөгчийн бөмбөг бүтээх технологи эзэмшсэнийг өчигдөр мэдэгджээ. Тэрбээр“Тус улс эх орныхоо бүрэн эрхт байдал, нэр төрийг найдвартай хамгаалахын тулд өөрийн хүчээр бүтээсэн цөмийн болон устөрөгчийн бөмбөгийг хэзээ ч ашиглаж чадахуйц хэмжээнд хүрсэн” хэмээн хэлсэн аж. Мөн ийм хүчирхэг гүрнийг ямар ч дайсан өдөөн хатгаж чадахгүй гэдгийг өгүүлсэн байна. Энэ нь тус улс ийм төрлийн үлэмж хөнөөлтэй зэвсэгтэй болсон тухай анхны албан ёсны мэдэгдэл юм. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүд Умард Солонгос дахь хүний эрхийн асуудлын тухай хэлэлцэхээс хэдхэн цагийн өмнө Ким Чен Ун энэ мэдэгдлээ хийжээ.
Д.Болд

Сэтгэгдэл (0)