Д.Отгонбямба: Нас барсан нэгнийгээ 7-15 сая төгрөгөөр оршуулах боломж өрх бүрт байхгүй

Оршуулгын үйлчилгээг бизнес болгож байгаа талаар иргэд эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Энэ үеэр Багануур дүүргийн иргэн Д.Отгобямбатай ярилцлаа. 

 

-Нийслэлд оршуулгын хэдэн газар үйл ажиллагаагаа явуулж байна вэ. Тэдгээр газар хэдэн төгрөгийн ханштай байдаг вэ?

 

        -Манай улсын хүн амын ихэнх нь дөрвөн уулын дунд орших нийслэлд амьдарч байна. Сүүлдээ багтаж, шингэхээргүй болох нь. Ийм байхад нийслэл хотынхоо эргэн тойронд нийтийн гэсэн том том цогцолбор бариад байвал удахгүй оршуулгын газраар хүрээлүүлэхээр байна. Өнөөдрийн байдлаар чандарлахтайгаа нийлээд долоон оршуулгын газар байна. Жишээлбэл, Өлзийт хороолол, 61-ийн гарамд байрлалтай мөн Нарангийн энгэр, Диваажингийн цэцэрлэгт хүрээлэн байна. Эдгээрийн үнэ харилцан адилгүй. Хамгийн хямд үнэтэй нь Нарангийн энгэр. Нэг хүнийг оршуулах газар нь 20 мянган төгрөг. Гэхдээ тэнд нас барсан хүнийг оршуулах нь байтугай хүн ч гишгэх зайгүй. Өлзийт хороололд байрлах оршуулгын газрын үнэ 170 мянган төгрөг. Бид газар дээр нь очиж үзсэн. Тэнд 1000 гаруй нүхийг ухсан байна лээ. Өөрөөр хэлбэл, хүмүүст урьдчилж газрыг нь бэлдсэн гэсэн үг. Ингэж болохгүй ээ. Манай үйлчлүүлэгчид хэзээ, хэдээрээ ирэх бол гээд хүлээж байдаг. Товчхондоо, тэд хэн нэгэн хүн нас барсан тохиолдолд битүүхэндээ баярладаг гэхэд буруудахгүй. Оршуулгын газрын үйлчилгээ бизнес болсныг илтгэж байгаа юм. Диваажингийн цэцэрлэгт хүрээлэн, Гачууртад байрлах чандарлах зэрэг оршуулгын газрууд маш үнэтэй. Тухайлбал, суварга босгуулах, ямар төрлийн хайрцаг зэргээс шалтгаалаад 7-15 сая төгрөг. Мөн хүүхдийн багц гэж байдаг. Нас барсан хүмүүс ямар бараа биш дээ. Ийм байдлаар хандаж болохгүй. 

 

-Тэгэхээр бодит өртөг нь хэдэн төгрөг байвал болох вэ. Та нар судалж үзсэн үү?

 

        -Уг нь бол газар үнэгүй. Гэтэл одоогийн нөхцөл байдалд тэд газраа маш өндрөөр үнэлж байна. “Нас барсан хүнийг оршуулах газрыг нийслэлээс үнэгүй олгодог. Гэтэл танайх яагаад ийм үнэтэй байгаа юм бэ” гэхээр “Бид газраа үнэлээгүй ээ. Үйлчилгээний хөлс, суварга, хайрцаг зэрэг багтаж байна” гэдэг. Хөшөө, суварга, хайрцаг зэргийг авахад ердөө л 600- 700 мянган төгрөг л хангалттай. Гэтэл үүнийг хэд дахин нэмж байна. Нас барсан нэгнийгээ 7-15 сая төгрөгөөр оршуулах боломж өрх бүрт байхгүй. Бидний дундаж цалин хэдэн төгрөг билээ. Үүнийг бодолцох хэрэгтэй. Гэхдээ мэдээж нас барсан хүнээ оршуулах гэж байж “үнэтэй байна” гээд хэрүүл хийх нь ёс суртахуунд нийцэхгүй. Тиймээс ар гэрийнхэн нь бүх л нөөц боломжоо ашиглаж, зээл, тусламж аван байж оршуулдаг. Оршуулгын үйл ажиллагаа явуулж буй компаниуд иргэдийг гарцаагүй байдалд оруулж, нас барсан хэн нэгнээр нь бизнес хийж байгаа юм. 

 

-Оршуулгын үйл ажиллагаа явуулдаг компаниудын үүсгэн байгуулагч нь нэг хүн байдаг гэсэн. Энэ үнэн болов уу?

 

        -“Буян”, “Бодь буян”, “Буян бодьгал” компани оршуулгын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй. Оршуулгын нэг газар л гэхэд 1.8 га талбайд үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр гурван компанийг үүсгэн байгуулагч нь Идэрмаа гэдэг хүн бий. Өөрөөр хэлбэл, эрх мэдлийг нэг хүн гартаа атгаж байна гэсэн үг. Энэ хүнээс гадна таван хүн тухайн компаниудын тодорхой хувийг эзэмшдэг. Харин үүний цаана хөрөнгө оруулагч нь гадаад хүн байдаг гэдгийг баттай эх сурвалжаас сонссон. Яалт ч үгүй бизнес болсон гэдгийг хүн бүр хэлж байгаа. Тиймээс бид энэ талаарх мэдээллийг нэгтгэх цахим хуудсыг нээхээр болсон. Энэ асуудлыг эсэргүүцэж, монгол хүн газрынхаа хөрсөнд үнэ төлбаргүй орших ёстой гэдэгтэй санал нэг байгаа хүмүүс бидэнтэй дуу хоолойгоо нэгтгэж болно.

 

-Та бүхэн цаашид энэ асуудлаар ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ?

 

        -2004 оны ИТХ-ын 180 дугаар тогтоолоор дээр дурьдсан гурван компанид оршуулгын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг олгосон. Газрыг нь нийслэлээс үнэгүй өгсөн гэсэн үг. Тиймээс тухайн захирамжийг хүчингүй болгох хүсэлтийг бид гаргана. Бид оршуулгын үйл ажиллагаа явуулж буй компаниудын үйлчилгээг үгүйсгээгүй. Хамгийн гол нь хэт өндөр үнэтэй байгааг л эсэргүүцэж байна.

 

С.ЮМСҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (39)

  • (103.26.193.88)

    2015-12-15

    Туйлшрахаа больцгоо нөхөд өө аливаа үйлчилгээ хөлс мөнгөтэй байх нь зах зээлийн жам. Олон төрлийн үйлчилгээнээс сонгох нь ч хүний эрхийн асуудал. Бодит зардалд тулгуурлаж л үнэ тариф тогтоодог байх тэд бас тэнэг хүмүүс биш байлтай

  • (202.9.40.13)

    2015-12-14

    хөрөнгө оруулагч гээд байгаа солонгос хүн чинь бизмен лам Пүрэвбатын эхнэр шүү дээ. Олны өмнө нээх ухаантай юм ярьсан лам. Аглагын хиидийг хар нэг хүнээс 5000 төгрөг ороход авдаг. Пүрэвбат лам өөрийнхөө хөрөнгөөр барьсан бол яая гэхэв. Бараг бүх юмаа хандиваар авсан л байхгүй юу. Бид нэг жилд 2 ахыгаа алдсан юм .оршуулагын зардал нь 7500000 нэг хүн . Пүрэвбатад : сүсэг үхэл 2 оор бизнес хийхээ болиороо. Энэ чинь ариун явдал мөн үү.

  • ggg (122.201.21.16)

    2015-12-14

    Ter shunaltai Idermaa gegch ni mud uhehgui amidaaraa umhiiruusei tyi chyort

  • (202.179.27.99)

    2015-12-14

    оршуулгын зардлыг нийгмийн даатгалаас гаргуулж баймаар юм

  • зочин (202.21.116.2)

    2015-12-14

    Нүх ухаад бэлдсэн нь Монголчууд олноороо үхээд байгаасай гэж муу ёрлосон ёстой эвгүй.... Хэзээ байхдаа манай ард түмэн урьдчилж хэдэн арваар нь нүх ухаж мууг зөгнөдөг байлаа. сэжиг хүрмээр.... Ийм болохоор сүүлийн жилүүдэд бурхан болоочдын тоо нэмэгдээд ч байгаа юм билүү. Энэ талаар сайтар тэмцэх хэрэгтэй. Энэ асуудлыг хөндөж гаргаж байгаа дээрх хүмүүст баярлалаа...

  • зочин (202.21.116.2)

    2015-12-14

    Маш зөв сэдэв хөндсөн байна. Оршуулагын зардал үнэхээр хэрээс хэтэрсэн үнэтэй. Надад 2014, 2015 онд дараалан хүнд зовлон тохиолдсон. 2014 оны 1сард 3 950 000 төгрөг байсан чинь 2015 оны 1-р сард 7 500 000 болтлоо өссөн байгаа юм даа. Яг адилхан үйлчилгээ шүү дээ. Хүний зовлонгоор хөлжиж чадаж бна. Энэ тал дээр хяналт тавидаг газар, засаг төр гэж бна уу. Ард иргэд хүнээ нутаглуулах гэж өрөнд орж сэтгэлээр маш их унаж давхар давхар уналтанд орж бна. Арай дэндүү өндөр үнээр үхсэн хойно нь үнэлж байгааг бодмоор шалгамаар.... Хүний зовлонгоор тоглож ханахгүй шуналтангууд байх юмаа. Ичих нүүр алгаа

  • (183.81.169.22)

    2015-12-14

    Solongos hunii hurungu oruulalttai bolood undur unelj bgan. Ter orshuulgiin uil ajillagaag harj bhad 3 sayd elbeg bolchih yumd 15 sayiig avch bn. Amidad ni irgenee uneguiduulj amitnaas dor uzetsgeecheed uhsen hoino ni tamtaggui uneer 2 m.kv talbaid orshuulagdaad arai dendnee. 15 say 12 say 7.5 say ntr.ee buulgaachee shunaliin huudiinuudee. Ichij amidar

  • (183.81.169.22)

    2015-12-14

    Mash zov temtseh heregtei. Idermaa avgai uuruu buduureel bayjaad bga. Gadnii hurungu oruulalttai bolohor ashgaa huvaadag uchraas tamtaggui unetei bolj bgan. Ter suvargatai 15. 12 sayiinh ni bas l nuhnuudee bugdii ni uhaad beldtsen yostoi taalagdaagui. Uursduu ochij songood hunduud uhdag baital shal teneg yum bile. Shunal ihedvel ***** gegcheer uursduu ***** bolj gai boloh vide

  • (103.10.22.7)

    2015-12-14

    үнэн шүү энэ талаар хэлмээр байна. манай танил ч гэсэн ийм зүйл ярьсан гэхдээ оршуулга буяны үйл гээд хүмүүс хэл ам хийдэггүй юм. хэлэх газарт нь хэлмээр байна. 500-600 мян мөнгө шүү дээ. оршуулгын зардалд 2-300 мянга өгчихөөд нутаглуулахад хэд дахин ихийг нэхэж байна шүү дээ.а мөнгөтэй хүмүүст их биш л байх ядарсан хүнд үхвэл өрөнд орж байна шүү дээээээ

  • tsogt (202.179.28.9)

    2015-12-14

    ene bol dendsen asuudal purevbat lamiig bas yah be buyn nomiin hun shuu dee ter.0.7ga unegui getel orshuulah gazar 7-15say dendej bn batuulee

  • зочин (103.229.120.136)

    2015-12-14

    Дэмжиж байна Монгол хvн Монгол газар нутгаа vнэгvй эзэмших ёстой

  • иргэн (103.57.93.40)

    2015-12-14

    Монгол хүнийг амьдад нь үнэгүй болгочихоод, үхсэн хойно нь өндөр үнээр үнэлж байгаа нь туйлын зохисгүй. Нас барсан иргэний нийгмийн даатгалд төлсөн бүх мөнгийг буцаан оршуулганы зардалд гаргах хэрэгтэй.

  • Зочин (202.179.28.241)

    2015-12-14

    үнэхээр зөв асуудлыг гаргаж ирсэн байна . дэмжиж байна .Гаднын хүмүүс энэ ажлыг хийж монголчууд бидний үхлийг хүртэл бизнес болгоод өөрсдөө ашиг олж байгаа явдалыг зогсоох хэрэгтэй гэж бодож байна

  • tuya (180.149.103.78)

    2015-12-14

    une bol arai l denduu bgaash dee humuusiin bichsen comment yag unen sjh dee ene asuudlig ergej harah heregteo sh dee

  • зочин (59.153.113.83)

    2015-12-14

    МУУ ЁРЫН АМЬТАД ВЭ? ХҮҮРЭЭР БИЗНЕС ХИЙЖ БАЙДАГ. ЕР НЬ ЭНЭ ХҮҮРИЙН ГАЗРУУДЫН ҮНЭЛГЭЭГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ

  • зочин (59.153.113.83)

    2015-12-14

    МУУ ЁРЫН АМЬТАД ВЭ? ХҮҮРЭЭР БИЗНЕС ХИЙЖ БАЙДАГ. ЕР НЬ ЭНЭ ХҮҮРИЙН ГАЗРУУДЫН ҮНЭЛГЭЭГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ

  • Зочин (202.179.28.27)

    2015-12-14

    дэмжиж байна арай л үнэ юм билээ Энэ байдлыг цэгцлэх нь чухал зүйл, дэмжинэ,

  • Өлзий (124.158.109.232)

    2015-12-14

    Зөв асуудлыг хөндсөн байна Арай дэндүү үнэтэй Монгол хүн өөрийн төрсөн газраа гадны хүнээс худалдаж авч байна гэдэг

  • (122.201.31.243)

    2015-12-14

    Газар ашиглалтаа бодвол чанадарлах үйлчилгээг сайжруулж үнийг нь үнэгүй болгомоор байна. Ийм хөрөнгө Нийслэлд бий. Байхгүй бол улсад тавьж болно. Бүр болохгүй бол хандив авч болно. Бурханы номонд хүн үхэлдээ анхаарч байх ёстой юм билээ. Хандивыг би л лав хэдэн жил ч хамаагүй өгнөө. Харин их байж болохгүй.

  • (122.201.31.243)

    2015-12-14

    Монголд оршууллагын үйлНЭГД эмнэлэгийн үйлчилгээ ХОЁРТ гэдэг үг гарчээ. Уг нь энэ газрууд бурхан болоочдыг оршуулахад тохитой нь муугүй, дараа нь харж хамгаалж байдагаараа сайн. Харин үнэтэй нь үнэн,энэ нь гадаад нөхдийн бодол,нутагт нь бол газар олдохгүй үнэтэй учраас үнэтэй байдаг байх. Үнийг нь 3-4саяд оруулмаар санагдана.

  • Сүрэн (202.180.220.72)

    2015-12-14

    Үнэхээр энэ асуудлыг олон нийтийн анхааралд хандуулах болсон. Дотны хүнийнхээ хойдын буян сайхан хийнэ гэсэн сэтгэлээр л дуугүй өнгөрөөд байна. Идэрмаа чи болоич дээ. Хүний хүүрээс ашиг харах аа зогсоогооч

  • g (103.9.90.229)

    2015-12-14

    Zov sanal bn. Iim temtsel garah um bol demjine. Uneheer unetei bgaa. Ui gashuud avtsan humuuseer tohuurhaj bgaa um shig uniin sanal uzuuleed l, taaruuhan bolomj muutai negiig n daramtand oruulaad l. Buyanii ajil mash baga unetei bh heregtyei shdee. Uneheer l buyan hiij bgaa um bol uldej bgaa humuust n buyanii haluun garaa sungah heregtei.

  • g (103.9.90.229)

    2015-12-14

    Zov sanal bn. Iim temtsel garah um bol demjine. Uneheer unetei bgaa. Ui gashuud avtsan humuuseer tohuurhaj bgaa um shig uniin sanal uzuuleed l, taaruuhan bolomj muutai negiig n daramtand oruulaad l. Buyanii ajil mash baga unetei bh heregtyei shdee. Uneheer l buyan hiij bgaa um bol uldej bgaa humuust n buyanii haluun garaa sungah heregtei.

  • (122.201.26.169)

    2015-12-14

    Энэ их зүйтэй асуудлыг хөндсөн байна. Энэ газар оронд төрөөд газар шороондоо хүний ёсоор шингэж болдоггүй газраа худалдаж авдаг хэн нэгэн мөнгө олох гэсэн эрх мэдэлтэй хүмүүст хавчигдаж болохгүй шүү дээ үүнийг эргэж харах хэрэгтэй үнийг хямад байлгах хэрэгтэй буян үйлдэж байгаа юм бол

  • h (103.9.90.229)

    2015-12-14

    Tiim shdee. Mash unetei unen sanal bn. Nas barsan hunee hodooluulehed mash ih zardal garch bgaa. Hen ch hunee saihan orshuuliy gej bodno. Gehdee nas barsan huneer biznes hiij bgaa n arai dendej bn. Odoo barag l ooriigoo orshuulah mongoo hurimtluulahgui bol uldej bgaa 1-3 huuhed mini yana daa gej boddog humuus olon boljee.

  • h (103.9.90.229)

    2015-12-14

    Tiim shdee. Mash unetei unen sanal bn. Nas barsan hunee hodooluulehed mash ih zardal garch bgaa. Hen ch hunee saihan orshuuliy gej bodno. Gehdee nas barsan huneer biznes hiij bgaa n arai dendej bn. Odoo barag l ooriigoo orshuulah mongoo hurimtluulahgui bol uldej bgaa 1-3 huuhed mini yana daa gej boddog humuus olon boljee.

  • (202.70.37.34)

    2015-12-14

    Маш зөв асуудал хөндсөн байна. Үнэнд хяналт тавих хэрэгтнэй

  • zochin (119.40.99.2)

    2015-12-14

    Mash zov asuudal hondoj tawisan bna.Mongolchuud bid odoo uheh erhgui uhehdee hurtel hunees gazraa guij awch avdag bolloo.Ene niigemd yaduu dundaj amidraltai hun uhej bolohgui bolloo.Onoodor ail orh burt deer duridsan 7-15 say togrog bh uu bodood uz dee.Yah be oorchlolt shinechlelt geed alibaa zuil sain saihan bolj shinechlegdej saijralgui yah be.Gehdee ingej het ih une ortog baij bolohuu?denduu biznes tal ruugaa hewiigeed baih yum.Ah duu amrag sadan torol torogsod bagatai hund ene ih mongo haanaas oldoh bilee dee.orshuulgiin zardal gej ulsaas 620000 togrog olgodog.ene mongoor yu hiih be bodood uzeerei arai denduu bgaa shuu mongolchuud min.sain bodoj tungaaj uzeerei

  • (202.180.218.27)

    2015-12-14

    zuw asuudal tawij bn uldej bga hed ni hooson hotsoordog shy

  • зочин (202.179.11.58)

    2015-12-14

    Энэ бол үнэхээрийн бидний амьдралд тохиолдож байгаа бодит зүйл. Бурхан болоочдын буяны ажлыг хэт их бизнес болгосон. Зах дээр наймаа хийж байгаа юм шиг үнийн сонголт хийнэ. Хөрөнгө мөнгөгүй хүмүүст үнэхээр хэцүү. Үүнийг дагаад бүр төрөлжсөн сүлжээ хүртэл байна. Тэр хайрцаг энэ тэр нь өндөр үнэтэй. Ядаж үнэ дагау чанар гэдэг. Гэтэл маш муу зүгээр ***** үртсэн панераар хийсэн байсан. Газар нь үнэтэй. Багцын хамгийгн доод тал нь 7 сая. За тэгээд мөнгөтэй хүн бол 10-15 сая төгрөгөөр хийлгэх юм байна лээ. Энэ даварсан хүмүүст төр анхаарах цаг болсон.

  • zochin (202.9.40.201)

    2015-12-14

    hamgiin bohir buzar hargis biznes shyy,Idermaa.Olson mongo chin saihan baina uu. adgiin *****.

  • zochin (202.131.230.221)

    2015-12-14

    Zuv asuudal hundsun bna. Ene arai heterch bna shuu. Ene bas l ene uvaigui niigmiin neg nuur tsarai. Ungu mungunuus uur yuch ene humuus bodohoo bj dee. Odoo bid ireeduinhee tuluu tentseh tsag bolson. Ene muusaanuudad hedii boltol deerelhuuldeg yum.

  • (202.131.230.238)

    2015-12-14

    Энэ Идэрмаагийн аав,ээж нь нутаг орондоо нэр хүндтэй олон хүүхэд өсгөсөн хүмүүс юмсан.Мөн Идэрмааг МАН,Булган аймгийн засаг дарга ихээхэн дэмжиж тус аймгийн Ханатай багт газар тариалан өгс газар тариалан эрхлүүлж 10-аад жил болохд нилээн хөрөнгөжсөн болсон баймаар. Нийгмийн ардчлал-эмэгтэйчүүдийн холбооноос тэргүүлэгчээр сонгож улс төрд нэрийг нь оруулж сүүлийн 2 удаагийн сонгуульд орон нутгаас нэрий нь дэвшүүлж үзсэн боловч одоогоор нийгэмд эзэлж байгаа байр суурь, нийгмийн амьдралд биеэ авч яван оролцож байгаа байдал зэрэг нь цаашид итгэл дааж ажиллах чадвар болон өөрийн төлөвшил тогтворгүй харагддаг.иймд Идэрмааг Булган нутгаас сонгох боломжгүй гэж үзэж байна. Булганчууд бол анхдагчуудын өлгий аливаа асуудалд төлөв төвшин нухацтай бодож ханддаг ард түмэн,

  • (202.131.238.115)

    2015-12-14

    тиймээ дэмжиж бна хүний зовлонгоор бизнес хийж болохгүй жоохон газар ухаад өчнөн мөнгө авдаг буяны ажилд хэл ам хийгээд яах вэ өгдөг шүүдээ

  • зочин (103.9.90.130)

    2015-12-14

    Оршуулгын үйл ажиллагаа эрхэлдэг буянны компани гэж хэлэх үү дээ? Хүмүүсийн зовлонгоор баяжсан, том жийпнүүд хөлгөлсөн хамранд нь ***** түрхсэн юм шиг, их зантай,газар,буянны эд зүйлсд өндөр үнэ дугарсан нохдууд олширч байгаа нь НИТХ-ын буруу амьдрлаас тасархай,цаасн дээрхээр шийдвэр гаргаж байгаатай холбоотой.НИТХ-ын даргатай хариуцлага тооцох хэрэгтэй.

  • (202.179.17.225)

    2015-12-14

    Дэмжиж байна. Үр дүнд хүрэхийн тулд бүгдээрээ хамтрах хэрэгтэй

  • Zochin (103.229.122.201)

    2015-12-14

    Zob asuudal tabisan ba.n ene unen

  • зочин (202.170.68.19)

    2015-12-14

    зөв асуудал дэвшүүлжээ. Дэмжиж байна. Буян бодож үнэлгээг тохирох хэмжээнд буулгах хэрэгтэй

  • 000 (202.179.24.117)

    2015-12-14

    Hargis niigmiin mun chanar