Саудын эмэгтэйчүүд анх удаа сонгуульд оролцов
- 2015-12-14
- Дэлхий
- 0

Саудын Арабт эмэгтэйчүүд сонгуульд анх удаа оролцож, тус улсын түүхэнд содон үйл явдал болжээ. Саудын Арабын хот, орон нутгийн зөвлөлийн сонгуульд нийт 978 эмэгтэй нэрээ дэвшүүлэн 130 мянга орчим нь саналаа өгч энэ удаагийн санал хураалтад оролцсон аж. Гэвч сонгуулийн сурталчилгааны явцад эмэгтэй нэр дэвшигчдийг эрэгтэй хүнээр төлөөлүүлэх эсвэл хөшигний араас үгээ хэлэх арга хэрэглэхэд хүрсэн байна. Исламын шашны хатуу дэг жаягтай Саудын Арабт эмэгтэйчүүдийг автомашин жолоодохыг хориглодог. Саудын Арабын хаан агсан Абдулла эмэгтэйчүүдийг сонгуульд оролцох эрхийг нээж өгсөн юм.
Д.Болд

Сэтгэгдэл (0)