А.Силуанов: Газрын тосны үнэ 30 ам.доллар хүрч болзошгүй
- 2015-12-15
- Дэлхий
- 0

ОХУ-ын Сангийн сайд А.Силуанов ирэх онд газрын тосны үнэ 30 ам.доллар хүртлээ буурч болзошгүйг мэдэгджээ. Сайд ОХУ-ын Казань хотноо болсон зөвлөлгөөний үеэр 2016 онд газрын тосны үнэ бага буюу нэг баррель нь 30 ам.доллар хүртэл буурах магадлалтай тул хүнд цаг үед бэлтгэх хэрэгтэйг хэлсэн аж. А.Силуанов эдийн засгийн нөхцөл байдлыг тогтворгүй, улам муудаж байна хэмээн тодорхойлсон байна. Оросын Засгийн газар 2016 оны төсөв батлахдаа газрын тосны үнийг 50 ам.доллараар тооцсон бол одоо уг түүхий эдийн үнэ 36-37 ам.доллар болжээ. “Одоо бид үйл ажиллагааныхаа нөөц хувилбарыг бэлтгэх хэрэгтэй” хэмээн Сангийн сайд өгүүлсэн аж.
Д.Болд

Сэтгэгдэл (3)
Зочин (103.57.95.146)
баррель нефть 100$ байхад л үнэ 92-1660 төг байсан одоо 37$ болчихоод байхад үнээ буулгахгүй ийм балиар хулгайч төр Монголд л байдаг байх
irgen (122.201.22.89)
MAH avligachid shatahuunyhaa uniig buulgah boloogui yom uu? ard tumnee shulaj duuslaa shuu dee?
Зочин (122.201.24.94)
Бензиний үнийн бууралтыг хотынхон бид эдэлмээр байна. Сэтгүүлчид ард түмнийхээ талд дуугармаар байна. Үнийн өсөлт, бууралтын гол түлхүүр бензин шүү дээ