“Ноёд Констракшн” Барилгын ТОП-1 компаниар шалгарлаа

 

        Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэнгээс санаачлан зохион байгуулдаг “GrandExpo-2015”  үндэсний бизнес фестиваль амжилттай болж, олон нийтийн интернэт санал асуулгаар тодорсон Үндэсний шилдэг аж ахуйн нэгжүүдэд 2015 оны 12 дугаар сарын 10-нд шагналаа гардууллаа.

 

Монгол улсад барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаатай холбогдуулан барилга, хот байгуулалтын салбарын санал асуулга нэлээд өрсөлдөөнтэй болжээ. Хамгийн гол нь чанартай бөгөөд хямд орон сууцаар иргэдээ хангах чиглэлд амжилттай ажиллаж чадсан үндэслэлээр “Ноёд Констракшн” ХХК нь “GrandЕxpo-2015” наадмын Барилга хот байгуулалтын салбарын ТОП таван барилгын компанийн нэгд шалгарсан байна. Топ5 барилгын компанийн 2-р байрт “Жигүүр Гранд” групп, 3-р байрт “Хурд” групп, 4-р байрт “Алтай констракшн”, 5-р байрт “Эко Констракшн” ХХК тус, тус шалгарчээ.

 

“Ноёд Констракшн” ХХК нь Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт эхний ээлжинд 540 айлын орон сууц бүхий “Таравлин” хотхоны бүтээн байгуулалтын ажлаа амжилттай гүйцэтгэж, хоёрдугаар ээлжийн бүтээн байгуулалтын ажилдаа ирэх 2016 онд орохоор төлөвлөн ажиллаж байгаа ажээ.

 

 

Д.Билгүүн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • Иргэн (119.193.200.52)

    2015-12-15

    Ноёд констракшн хямралын үед зөв менежмент хийж чадаж байгаа болохоор авсан гэж бодож байна. Хямд үнэтэй чанартай энэ л чухал.

  • Зочин (202.61.97.54)

    2015-12-15

    Ямар шалгуураар шалгаруулсан бол, харамсалтай юм.

  • Иргэн (202.5.196.254)

    2015-12-15

    Энэ тэргүүлээд байх компани биш дээ. Овоо заль зартай авгай юм даа.Энэ компанитай харьцуулахад Хурд, Жигүүр гранд зэрэг компаниуд бол тасархай тодорхой тэргүүлэгч мөн. Энэ ноёдын барьсан барилга ч дээ бөөн асуудал. Зөвхөн ашиг хонжоогоо бодсон бусдын амьдрах орчныг баллаж баллуурдаж бүдгэрүүлсэн бүхнийг мөнгө залиар шийдвэрлэсэн бузар авгай юм даа. Тэр хавийн хуучин байртай айлуудыг бол амьдрах орчингүй болгосон шүү дээ.

  • Цог (122.201.25.46)

    2015-12-15

    Баяр хүргье