А.Меркель Германд ирэх цагаачдын тоог бууруулахаа амлав
- 2015-12-16
- Дэлхий
- 0

Германы канцлер А.Меркель тус улсад ирэх цагаачдын урсгалыг багасгана гэдгээ Христийн ардчилсан холбоо намын их хурлын үеэр мэдэгджээ. “Цагаачдын тоог цөөрүүлэхийг бид ч хүссэн ба үүнийгээ хэрэгжүүлж чадна” хэмээн тэрбээр хэлсэн байна. Энэхүү мэдэгдлийг намынх нь гишүүд босч, алга ташин хүлээн авсан аж. Германы канцлер энэхүү түвэгтэй асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэснээр Европын холбоо түүхэн сорилтоо давж чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ. А.Меркель цагаачдын урс галыг хорогдуулахаа мэдэгдсэн ч Герман улсад хүлээж авах боломжтой цагаачдын тоог хэлэхээс татгалзсан байна. Тэрбээр “Биелүүлэх боломжгүй ам лалт авахгүй” хэмээн үүнийгээ тайлбарлажээ. Германы Христийн ард-чил сан холбоо намын энэ удаагийн их хурлаар намын тэргүүнийг сонгох асуудлыг хэлэлцсэнгүй. Одоо 61 настай А.Меркель 2005 оноос хойш тус нам болон Германы гүйцэтгэх засгийн тэргүүнээр ажиллаж байна.
Д.Болд

Сэтгэгдэл (1)
(202.21.117.34)
Ус шиг урсаж гараад байгаа цагаачдынхаа эх үүсвэрийг хаах арга хэмжээ авч байж энэ асуудал шийдэгдэнэ.АНУ тэргүүтэй орнуудын албаар бий болгосон тоглоомын улс болох Лалын улс бүлэглэлийг устгаж байж шийдэгдэнэ.АНУ, Турк, Саудын Араб зэрэг улсуудад энэ улсыг устгах сонирхол бага байх шиг байна.Яагаад гэвэл энэ улсаар халхавч хийж Сири, Иракийн нефтийг хямд үнээр дээрэмдэх сонирхол нь дийлчихээд байна.