АНУ-ын виз хүсэгчийн цахим бүртгэлийг шалгана
- 2015-12-16
- Дэлхий
- 0

АНУ-д нэвтрэх виз хүссэн гадаадын иргэдийн хүсэлтийг хэлэлцэхдээ тус улсын төрийн байгууллагууд шаардлагатай гэж үзвэл нийгмийн цахим сүлжээн дэх тухайн хүний бүртгэл, мэдээлийг шалгах эрхтэй болно гэдгийг Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Жон Кирби даваа гаригт мэдэгджээ. Түүний өгүүлс нээр ажилтнууд хүн бүрийн мэдээлийг шалгахгүй, зөвхөн шаардлагатай гэж үзсэн хүмүүсийнхийг үзэх аж. Энэ төрлийн шалгалтыг Төрийн департамент төдий-гүй, Дотоодыг хамгаалах албаныхан хэрэгжүүлэх гэнэ. АНУ-ын Калифорни мужид энэ сарын 2-нд 14 хүний амь насыг хөнөөсөн хэрэг гарсны дараа тус улсад нэвтрэх визийн өргөдлийг хэлэлцэх явцад нийгмийн цахим сүлжээн дэх мэдээллийг нь шал-гах тухай хөндөгдсөн аж. Калифорнид пакистан гаралтай гэр бүлийн хоёр болох Сайед Ризван Фарук, эхнэр Ташфин Малик нар халдлага үйлдэхийнхээ өмнө “Исламын улс” бүлэглэлийн тэргүүн Абу Бакр аль Багдадиг магтан өргөмжилсөн мэдээлэл цахим сүлжээнд тавьжээ.
Д.Болд

Сэтгэгдэл (0)