Орос зэвсгийн худалдаагаа огцом нэмэгдүүлжээ

 

        Стокгольмд төвтэй Энхтайваны олон улсын судалгааны хүрээлэнгээс бэлтгэсэн тайлангаа нийтэлжээ. Тайлангаас үзэхэд ОХУ-ын зэвсэг үйлдвэрлэгчид 2014 онд борлуулалтынхаа хэмжээг 48.4 хувиар өсгөж, дэлхийн зах зээлийн 10.2 хувийг эзэлжээ. Зэвсэг үйлдвэрлэгч дэлхийн хэм жээний томоохон 100 концер нийн жагсаалтад Оросын 19 компани орсон нь өмнөх оныхоос гурваар нэмэгдсэн байна. Дэлхийн хэмжээнд зэвсгийн борлуулалт өнгөр сөн онд 1.5 хувиар буурч, 401 тэрбум ам.долларт хүр сэн аж. Энэ хугацаанд АНУ, Канад, Европын концернуудын борлуулалт буур сан бол Турк, Израиль, Өмнөд Солонгос зэрэг бусад бүс нутгийн үйлдвэрлэгчид арилжаагаа нэмэгдүүлжээ. Гэвч Хятадын компаниудын тухай мэдээлэл байхгүйгээс жагсаалтад ороогүйгSIPRI-ийн шинжээчид өгүүлсэн бай на. Жагсаалтыг АНУ-ын “Локхид Мартин” (37.5 тэрбум ам.доллар), “Боинг” (28.3 тэрбум ам.доллар), Их БританийнEADS концерн (14.5 тэрбум ам.доллар) тэргүүлжээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (95.211.224.8)

    2015-12-16

    ОРОС ХУДАЛДААГАА НЭМЭГДҮҮЛСЭН БИШ БУСАД ОРНУУД ХУДАЛДАН АВАХААР ХУДАЛДАА НЬ НЭМЭГДЭЖ БАЙГАА ЮМ.

  • (202.170.84.231)

    2015-12-16

    АНУ-ын хоригийн эрсдлийг бууруулах үүнээс өөр зам Орост байхгүй болохлоор нэмэгдүүлэх нь бүр тодорхой.Сүүлдээ дайн л хүрч зогсох байх даа.