Умард Солонгос 2.8 сая гар утас хэрэглэгчтэй

 

        Умард Солонгост 2014 онд 2.8 сая гар утас хэрэглэгч байсан нь тус улсын 100 хүнд 11 гар утас ногдож байсныг Өмнөд Солонгосын статистик судалгааны албаны мэдээлэлд дурджээ. Умард Солонгосын нийт хүн амын тоо 24 сая662 мянга бол Өмнөд Солонгост 50 сая 422 мянган хүн оршин суудаг байна. Өмнөд Солонгосын статистикийн байгууллага хоёр орны ялгааг харуулах зорилгоор эдийн засгийн үзүүлэлтүүдийг харьцуулсан байдлаар танилцуулдаг. Тухайлбал, 2014 онд Умардын эдийн засаг 1.1, Өмнөд Солонгосынх 3.3 хувиар тус тус өсчээ. Умард Солонгосын гадаад худалдааны эргэлт 7.6 тэрбум ам.доллар байсан бол Өмнөд Солонгосынх үүнээс 144 илүү аж. Газар нутгийн нь ихэнх хэсэгт нь уул, толгод зонхилсон Умард Солонгост өнгөрсөн онд 2.165 сая тонн, Өмнөд Солонгост 4.241 сая тонн цагаан будаа тус тус хураасан байна. Умард Солонгосын эрх баригчид АНУ, Өмнөд Солонгос зэрэг дайснуудаасаа улс орныхоо хөгжлийн төвшинг нууцлах шаардлагатай гэх үндэслэлээр 1987 оноос албан ёсны статистик мэдээллээ нууцалжээ. Харин Өмнөд Солонгосын тал 1995 оноос хойш Умардын талаарх тоон мэдээллийг өөрсдийн эх сурвалжаас авч, нэгтгэн нийтэлдэг болсныг “Ренхап” агентлагаас мэдээлсэн байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)