ОХУ Турктэй харилцаагаа сайжруулах гурван болзлыг нэрлэжээ

 

        Туркийн тал гурван болзол хангасан тохиолдолд тус улстай тогтоосон харилцаагаа сайжруулах боломжтойг Туркэд суугаа ОХУ-ын Элчин сайд А.Карлов мэдэгджээ. Түүний өгүүлснээр Туркийн тал Оросын “Су-24” онгоцыг сөнөөснийхөө төлөө уучлал хүсч, гэм буруутнуудыг шийт гэх ёстой аж. Мөн Туркийн эрх баригчид сөнөөсөн онгоцны төлөө нө-хөн төлбөр өгөх шаардлагатайг Элчин сайд өгүүл жээ. “Туркийн тал яриа хэлэлцээр хийх сонирхолтой гэдгээ илэр-хийлсэн ч энэ хандлагад харш мэдэгдэл хийж байна” хэмээн тэрбээр нөхцөл байдлыг тайлбарласан бай на. “Су-24” онгоцны дар гын үхлийн талаар ярихдаа А.Карлов Оросын нисгэгчийг Туркийн ир гэн Альпарслан Челик буу дан хөнөөсөн гэдгийг хэлжээ. “Тэрбээр камерын өмнө мэдэгдэл хийхдээ шүхрийн нэг хэсгийг гартаа барьж, туркээр чөлөөтэй ярьж байсан” хэмээн Элчин сайд ярьсан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Г.Батнасан (202.179.10.94)

    2015-12-17

    Энэ ч бүтэшгүй зүйл. Гэм буруутан нь Эрдоган өөрөө. Учирсан хохирол нь ганц онгоц биш хүний амь.