Ж.Керри ОХУ-ыг тусгаарлах бодлогоос албан ёсоор татгалзжээ

 

        АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керри мягмар гаригт Москвад айлчилж, ОХУ-ын эрх баригчидтай хэлэлцээр хийжээ. Америкийн талын санаачлагаар хийсэн уг хэлэлцээрийн явцад хоёр тал ойртох алхам хийхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. Нэн ялангуяа алан хядах үйл ажиллагаатай тэмцэх салбарт талууд хамтран ажиллах сонирхолтой гэдгээ илэрхийлсэн аж. Ж.Керри ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровтой хэлэлцээр хийснийхээ дараа Ерөнхийлөгч В.Путинтэй гурван цагийн турш уулзжээ. Уулзалтын дараа ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч М.Захарова “Ж.Керри Оросыг ганцаардуулахад чиглэсэн АНУ-ын бодлогоос албан ёсоор татгалзсан” хэмээн мэдэгдсэн байна. Уулзалтын гол үр дүнг дипломатчдын албан үг хэллэгээр халхалсан хэдий ч хоёр тал Сирид хамтран ажиллахаар тохиролцсон нь тодорхой аж. Сири дэх нөхцөл байдлын талаар АНУ, ОХУ-ын эрх баригчдын байр суурь өмнөх үетэй харьцуулахад улам ойртож, Сирийн зөрчилдөөнийг шийдвэрлэх бодит боломж бий болжээ. Сирийн асуудлаар харилцан ойлголцолд хүрэхийн тулд аль нэг тал буулт хийх шаардлагатай байсан билээ. Тэгвэл АНУ-ын тал Ерөнхийлөгч Б.Асадыг нэн даруй огцруулахыг шаардахгүй, Сирийн иргэд цаашид хэрхэн амьдрахаа өөрсдөө шийдвэрлэх ёстой гэсэн байр суурь баримтлахаар шийдвэрлэсэн байна. 

 

        “Бид өнөөдөр өөрсдийн байр суурийн ялгааны талаар биш харин Б.Асадын хувьд нэн даруй юу хийж болох вэ гэдэгт илүү анхаарал хандуулсан” хэмээн Ж.Керри мэдэгджээ. АНУ- ын Төрийн нарийн бичгийн даргын хувьд энэ өдөр тун ачаалалтай ажилласан аж. Өдөр нь С.Лавровтай хэлэлцээр хийж, Сирийн хямралын тухай хэлэлц­ сэнийхээ дараа В.Путинтэй уулзахдаа их ядарсан харагдаж буйд ОХУ-ын Ерөнхийлөгч анхаарал хандуулжээ. 

 

        Хоёр их гүрний төлөөлөгчид зөвшилцөж, Сири дэх алан хядах байгууллагуудын жагсаалт гаргахаар ажиллаж эхэлсэн. Энэ жагсаалт гарснаар Сирид аль нь сөрөг хүчин, аль нь алан хядах байгууллага вэ гэдэг дээр нэгдсэн ойлголтод хүрэх юм. ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзсаныхаа дараа Ж.Керри “Манай бодлогын зорилт бол Оросын ганцаардуулах биш. АНУ, ОХУ хоёр аливаа асуудал дээр харилцан ойлголцох боломж олох нь дэлхийн нийтийн эрх ашигт нийцнэ гэдгийг бид байнга өгүүлдэг” хэмээн мэдэгджээ. Ийн АНУ-ын зүгээс Оросыг ганцаардуулж, хүчийг нь мохоох бодлого бүтэлгүйтмэгц Вашингтоны эрх баригчид түүнээсээ татгалзаж, тийм бодлого огт явуулаагүй мэт дүр эсгэж эхэлсэн байна. Дашрамд өгүүлэхэд энэ өдөрт АНУ- ын Ерөнхийлөгчид Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Д.Трамп тус улсын одоогийн засаг захиргааны бодлого Ойрхи Дорнодод тогтворгүй байдал бий болгосон гэдгийг хэлжээ. “Бид Ойрхи Дорнод төдийгүй, хүн төрөлхтөнд тун таагүй зүйл авчирсан. Хүмүүсийг хөнөөж буй нь юуны төлөө“ гэж Бүгд найрамдах намын нэр дэвшигчдийн дунд явуулсан телевизийн шууд халз мэтгэлцээний үеэр мэдэгдсэн байна. Тэрбумтан тус бүс нутаг дахь нөхцөл байдлыг “Туйлын эмх замбараагүй” хэмээн тодорхойлсон аж.

 

Д.МӨНХБОЛД

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (14)

  • зочин (203.194.114.190)

    2015-12-17

    Угаасаа л ойлгомжтой зүйл ш дээ, Бид яаж ч бодсон 2 хөрштөйгөө аятайхан харицаатай явж байвал бидэнд болоод улс орны маань эрх ашигт хэрэгтэй л гэж бодож явдаг шүү дээ, Харин манай Ерөнхийлөгч гэж нөхөр Америк Европын холбоо энэ тэр гээд хэт нэг талыг барьж гүйх нь ямар байдаг юм бол доо, Ер нь Ардчилал нэрийн ард хамаг муу муухай юм бүхэн байдаг нь нэгэнт ил болсон зүйл шүү дээ,

  • uuuuu (202.21.106.151)

    2015-12-17

    ura. orosuudiin eeljit yalalt. gehdee amerikad itgej bolohguigee putin medej baigaa.

  • uuuuu (202.21.106.151)

    2015-12-17

    ura. orosuudiin eeljit yalalt. gehdee amerikad itgej bolohguigee putin medej baigaa.

  • uuuuu (202.21.106.151)

    2015-12-17

    ura. orosuudiin eeljit yalalt. gehdee amerikad itgej bolohguigee putin medej baigaa.

  • иргэн (202.170.84.231)

    2015-12-17

    Америкчуудын хувьд хожимдсон ухаарал, оройтсон бороо болж дээ.Гэхдээ ч америкчууд барьцгүй шүү.Түркээс ч илүү ар худрагаар юу ч хийж мэдэх улс даа.Путин түүнийг нь мэдэж байгаа байлгүй дээ.

  • иргэн (202.170.84.231)

    2015-12-17

    Америкчуудын хувьд хожимдсон ухаарал, оройтсон бороо болж дээ.Гэхдээ ч америкчууд барьцгүй шүү.Түркээс ч илүү ар худрагаар юу ч хийж мэдэх улс даа.Путин түүнийг нь мэдэж байгаа байлгүй дээ.

  • иргэн (202.170.84.231)

    2015-12-17

    Америкчуудын хувьд хожимдсон ухаарал, оройтсон бороо болж дээ.Гэхдээ ч америкчууд барьцгүй шүү.Түркээс ч илүү ар худрагаар юу ч хийж мэдэх улс даа.Путин түүнийг нь мэдэж байгаа байлгүй дээ.

  • (202.21.117.34)

    2015-12-17

    тиймээ Америкчууд манай АН-ыхан шиг адилхан барьцгүй зантай хүмүүс шүү.Өөрсдийн эрх ашгийн үүднээс яаж ч худлаа ярьж олон түмний толгойг эргүүлнэ.

  • Г.Батнасан (202.179.10.94)

    2015-12-17

    Оросыг басамжилаад хориг мориг гээд балайраад байсан юм. Путины ухаан, Оросын армийн сүр хүчинд дарагдаж эхлэв шив. Дашрамд Трампад талархах ёстой болов уу? Учир нь АНУ-гийн төрийн бодлогын булайг дотроосоо илчилсэнд нь.

  • зочин (202.179.11.186)

    2015-12-17

    америк оросыг ганцаардуулахгүй гэж байГАА БОЛ ТОДОРХОЙ АЛХАМ ХИЙХ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ОРОСЫН ТАЛААС МЭДЭГДСЭН Ш ДЭЭ. ГЭХДЭЭ АМЕРИКЧУУД АРААС ХУТГА ШААДАГ ИТГЭЛГҮЙ ХУВИА ХИЧЭЭСЭН ДҮР ЭСГЭСЭН НӨХДҮҮД ШҮҮ

  • (103.9.90.130)

    2015-12-17

    Хэ хэ Америк Оросуудыг онгироож байгаад Сири Иракийн дайны гол ачааг үүрүүлэх гэж байгаа юм.

  • Мн (202.21.117.34)

    2015-12-17

    Энэ шаарнууд аргагүй л үнэнд гүйцэгдэж эхэллээ. Нүүр нь зэвхийчихээд худлаа яриад олон нийтийн толгойг эргүүлээд байсан юм.Элбэгдорж ч гэсэн эд нарын өрөөсөн дугуйнууд.

  • (182.160.35.147)

    2015-12-17

    манай ардчилсан гар путинээс очиж уучлалт гуй даа.

  • (122.254.126.2)

    2015-12-17

    Сэм авга бууж өгч эхэлж