Япон, Өмнөд Солонгос нүүрснээс татгалзахгүй
- 2015-12-17
- Дэлхий
- 0

Дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах тухай гэрээ байгуулаад удаагүй байхад дэлхийн өндөр хөгжилтэй орнууд болох Япон, Өмнөд Солонгос ирэх арван жилийн хугацаанд нүүрс ашигладаг 61 томоохон цахилгаан станц шинээр байгуулах төлөвлөгөөгөө танилцуулжээ. Мөн дэлхийн баян чинээлэг орны нэг Япон улс нүүрсхүчлийн давхар исэл ялгаруулах хэмжээг 2030 он гэхэд 1999 оны төвшинтэй харьцуулахад ердөө 18 хувиар бууруулах зорилт дэвшүүлсэн нь шүүмжлэлд өртсөн билээ. Харин шинжээчид энэ хоёр орон агаарын бохирдлын хэмжээг Парист авсан амлалтаасаа хэд дахин давуулан биелүүлэх боломжтой хэмээн үнэлдэг. Хүн ам олонтой, бохирдол ихтэй Хятад, Энэтхэгт анхаарлаа хэт хандуулснаас Япон, Өмнөд Солонгос зэрэг орнуудад шахалт үзүүлж, агаарын бохирдлоо бууруулах дорвитой амлалт авах боломжийг алдсан хэмээн ажиглагчид үзжээ.
Д.Болд

Сэтгэгдэл (0)