Германы сурагчид Гитлерийн “Майн камф”-ыг судална
- 2015-12-21
- Дэлхий
- 0

Германы багш нарын холбооны шаардлагын дагуу тус улсын ахлах ангийн сурагчид А.Гитлерийн бүтээл “Майн камф” (Миний тэмцэл) номыг судлахаар болжээ. Багш нарын холбооны гишүүд хориотой бүхэн залуусын сонирхлыг татдагаас гадна хүүхдүүд уг бүтээлийг ямар нэг аргаар олж, уншдаг тул албан ёсоор судлах нь зүйтэй гэж уг шийдвэрээ тайлбарласан байна. Германы сурагчид есдүгээр ангидаа үндэсний социалист үзлийн тухай судалдаг ч Гитлерийн бүтээлийг уншилгүйгээр сэдвийг бүрэн ойлгоход түвэгтэй аж. Гэхдээ 16 настнууд номыг бүхэлд нь уншилгүйгээр уг үзлийг хэрхэн сурталчлан ухуулж байсныг илтгэх гол хэсгүүдийг судлах гэнэ. Германд олон жил хориглож байсан “Майн камф” номыг дунд сургуульд судалснаар уг бүтээлийн талаарх үлгэр, домгийн мэт ойлголт үгүй болж, залуусыг улс төрийн хэт даврах үзлээс сэргийлнэ гэж үзжээ. Германд ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн “Майн камф”-ыг чөлөөтэй худалдаж эхлэх гэж буй нь Гитлерийг нас барснаас хойш 70 жилийн дараа анх удаа болох юм. Бүтээлийг нэмэлт тайлбартайгаар хэвлэх аж.
Д.Болд

Сэтгэгдэл (2)
ЗОЧИН (202.179.27.125)
Улс үндэстэн гэдэг иймэл байдаг.Герман хүмүүс амандээрээ Гитлерийг муулдагч цаанаа огт өөр байдаг.ЗХУ-ын үед бүтээгдсэн 2-р даны кинонууд нь Оросуудаа магтах гээд үнэн чанартаа германууд ямар ухаантай нарийн зохион байгуулалттай хүмүүс болохыг харуулдаг гэж ярьж байсныг нэг бус удаа сонссон билээ.
zandanhuu (84.129.12.246)
ene hudlaa medee baina