Тегеранд агаарын бохирдлын улмаас сургуулиудыг хаажээ

 

        Ираны нийслэл Тегеран хотноо агаарын бохирдлын хэмжээ нэмэгд-сэнээс эрх баригчид сургуулиудыг түр хугацаагаар хаажээ. Нийт 14 сая оршин суугчтай нийслэл Тегеран хотноо өглөөд өтгөн утаан манан тогтож, замын хөдөлгөөнд хүндрэл учруулдаг байна. Хотын агаарыг бохирдуулдаг гол эх үүсвэр нь хуучирсан автомашинууд ба чанаргүй бензин хэрэглэдэгтэй холбоотой аж. Агаарын бохирдолтой холбоотойгоор Тегераны онцгой албадыг байнгын бэлэн байдалд оруулж, зүрх-судасын өвчтэй хүмүүс, жирэмсэн эхчүүдэд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн ойролцоо орших үйлдвэрүүдийг долоо хоногийн хугацаанд түр хаахаар болсон байна. Иранд шашны баяруудыг билгийн тооллоор тэмдэглэдэг ба пүрэв, баасан гаригт албан ёсоор амарч, бямба, ням гаригийг ажлын өдөрт тооцдог.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)