Хятад, Өмнөд Солонгосын хооронд чөлөөт худалдааны гэрээ үйлчилж эхэллээ

 

        Хятад, Өмнөд Солонгосын хооронд байгуулсан чөлөөт худалдааны гэрээ үйлчилж эхэлснийг Хятадын хэвлэлүүдэд мэдээлжээ. Гэрээний заалтууд хэрэгжсэнээр хоёр талд түнш-лэлээ бэхжүүлэх шинэ болом-жууд бий болж, Өмнөд Солон-госын компаниуд импор тын гаалийн татвар буурснаас 5.44 тэрбум ам.доллар хэм-нэх аж. Уг баримт бичигт зааснаар Хятад улс ирэх 10 жилийн хугацаанд Өмнөд Солонгосоос импортолдог бараа бүтээгдэхүүний 71 хувьд (5800 нэр төрөлд) ногдуулах татварыг тэглэх юм. Өмнөд Солонгос Хятадаас импортолдог бараа бүтээгдэхүүний 79 хувьд (5800 нэр төрөлд) нь ногдуулдаг татвараа цуцална. Хорин жилийн дараа эдгээр үзүүлэлтийг тус бүр 91, 92 хувь хүртэл нэмэгдүүлэх аж. Өмнөд Солонгосын хувьд Хятад нь худалдааны хамгийн том түнш орон нь юм. Тухайлбал, 2014 онд Өмнөд Солонгосын экспортын бүтээгдэхүүний 25 хувийг Хятадад худалдаж, хоёр орны худалдааны эргэлт 290.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Чөлөөт худалдааны гэрээ хүчин төгөлдөр болсноор ирэх 10 жилийн хугацаанд хоёр орны худалдаа дор хаяж 40 хувиар өснө гэж шинжээчид дүгнэжээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (175.211.106.5)

    2015-12-22

    omnod solongos humuusiinhee tolgoig sain ugaj chaddag solongos yum bolgon l hamgiin sain gej hutsnaa. tiimees hytad baraa amjilt olohguidee. harin hujaa nar bol solongos baraand nugasgui