Испанид эрх баригч Ардын нам сонгуульд яллаа
- 2015-12-22
- Дэлхий
- 0

Испанид ням гаригт болсон парламентын сонгуу- лиар консерватив үзэлтэй Ардын нам олонхийн суудлаа алдаж, либерал үзэлтэй Иргэд(Ciudadanos), төсвийн хэмнэлтийн бодлогыг эсэр- гүүцдэг Подемос намууд суудлынхаа тоог нэмжээ. Сонгуулийн урьдчилсан дүнгээс үзэхэд Ардын нам (Popular) 8.78 Социалист нам 22, зүүний радикал үзэлтэй Подемос 20.68, бизнесийнхэнд ээлтэй Иргэд нам (Ciudadanos) 13.9 хувийн санал тус тус авсан байна. “Испани орон өөрлөгдсөнд бид баяртай байна” хэмээн Подемос намын тэргүүн Пабло Иглесиас сонгуулийн тухай өгүүлсэн байна. Ардын нам болон Социалист намууд өнгөрсөн 30 жилийн хугацаанд ээлжлэн эрх барьж ирсэн бол одоо бусад намтай тохиролцож, эвслийн засаг байгуулах шаардлагатай тулгарсан аж. Гэвч Ардын намынхан хамтран эвсэл байгуулах холбоотон олох түвэгтэй нөхцөл бүрджээ. Испанийн санхүүгийн хямралын үед бий болж, төсвийн хэмнэлтийг эсэргүүцдэг Подемос хөдөлгөөн нэгэнт нөлөө бүхий улс төрийн хүчин болсноо харууллаа. Мөн зүүний чиг баримжаатай болон Каталоны тусгаар тогнолыг дэмжигч намуудтай хамтран хүчирхэг эвсэл байгуулах боломжтой. Ардын намын тэргүүн Мариано Рахой тус нам Испанийн тэргүүлэх нам хэвээр ба өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд улс орноо эдийн засгийн хямралаас гаргахын тулд хүмүүсийн хүсэлд нийцэхээргүй зарим шийдвэр гаргасан гэдгээ хүлээсэн аж. Харин Социалист намын тэргүүн Педро Санчез эвсэл байгуулах талаар хэлэлцээр хийхэд бэлэн гэдгээ илэрхийлж, “Испани орон зүүний чиг баримжаатай боллоо” хэмээн мэдэгдсэн байна. Испанийн иргэдийн нэлээд хэсгийн орлого өмнөх сонгуулиас хойш буурч, ажилгүйдлийн хэмжээ 21 хувь хэвээр буй юм. Энэ нь ажилгүйдлийн төвшин 2013 онд 27 хувь хүрч байсантай харьцуулахад буурсан ч Европын холбооны гишүүн орнуудаас Грекийн дараа орох үзүүлэлт аж. Эдийн засгийн хүндрэл, төрийн албан тушаалтнуудын авлига, тус улсын хамгийн чинээлэг муж болох Каталонд салан тусгаарлах хөдөлгөөн хүчээ авсан зэрэг сэдвүүд сонгуулийн үеэр олны анхаарлын төвд байжээ. Подемос нам Каталон, Баскийн бүс нутагт хамгийн олон санал авч, нийслэл Мадридын тойрогт хоёрдугаарт орсноо мэдэгдсэн байна. “Олон нийт уламжлалт намуудад итгэл алдарсан. Хоёр намтай тогтолцоо үгүй боллоо” хэмээн Подемосын тэргүүн өгүүлжээ. “Испанид төсвийн хэмнэлтийн бодлогыг яллаа” хэмээн тус сонгуулийн дүнг Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас тайлбарласан аж. Алексис Ципрас тэргүүтэй Грекийн Сириза нам нь Испанийн Подемос намтай ижил байр суурь баримталдгийн хувьд улс төрийн холбоотон нь билээ. Сонгуулийн ирц 73 хувьтай байсан 2011 онтой харьцуулахад бага зэрэг өсчээ. Испанийн хаан VI Филипп yамуудын удирдлагатай уулзаж ярилцсаныхаа дараа Ерөнхий сайдыг томилж, түүнийг нь парламентын гишүүд батлах юм. Хоёр сарын хугацаанд Засгийн газраа байгуулж чадахгүй бол хуулийн дагуу дахин сонгууль явуулах шаардлагатай тулгарна.
Д.МӨНХБОЛД

Сэтгэгдэл (0)