Словений иргэд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрсөнгүй
- 2015-12-22
- Дэлхий
- 0

Словенид ням гаригт бүх нийтийн санал асуулга болж, урьдчилсан дүнгээс үзэхэд иргэдийн 63 хувь нь ижил хүйстнүүдэд гэрлэх эрх олгохыг эсэргүүцэж, 37 хувь нь зөвшөөрчээ. Словений парламент өнгөрсөн гуравдугаар сард ижил хүйстнүүдийн гэрлэлтийг батлах тухай хуулийн төсөл өргөн барьсан аж. Гэвч католик сүмийн дэмжлэгтэй Консерватив намын бүлэг уг асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахыг уриалсан байна. Нийт сая гаруй хүн амтай Словен улсын иргэдийн олонх нь Ромын католик шашин шүтдэг.

Сэтгэгдэл (0)