Газрын тосны үнэ огцом буурчээ
- 2015-12-22
- Дэлхий
- 0

Брент маркийн газрын тосны үнэ даваа гаригт 36.32 ам.доллар, WTI маркийнх 34.52 болж буурчээ. Газрын тосны үнэ өнгөрсөн оныхтой харьцуулахад гуравны хоёр хувиар буурч, 2008 оны санхүүгийн хямралын үетэй харьцуулахад түүхэн доод амжилт тогтоосон юм. АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ нэмж, ам.долларын ханш өссөн нь газрын тос болон бусад түүхий эдийн үнэ буурахад нөлөөлсөн байна. Европт дулаан өвөл болж буй нь газрын тосны эрэлт буурахад зохих нөлөө үзүүлжээ. Мөн АНУ, ОХУ зэрэг газрын тосны олборлогч орнууд үйлдвэрлэлээ түүхэн дээд хэмжээнд хүргэснээс зах зээлд нийлүүлэлт нь эрэлтээс давсан аж.
Д.Мөнх

Сэтгэгдэл (0)