ОХУ-д тавьсан хоригийг сунгав
- 2015-12-23
- Дэлхий
- 0

Европын холбоо ОХУ-ын эсрэг авсан хоригоо ирэх оны долдугаар сарын31-ний өдөр хүртэл сунгажээ. Учир нь, Ев-ропын удирдагчид Украинд гал зогсоох хэлэлцээр бүрэн хэрэгжиж чадахгүй байна гэж дүгнэсэн байна. Европын хол-боо ноос өнгөрсөн даваа га-ригт гаргасан мэдэгдэлд, Минс-кийн шинэ хэлэлцээр энэ оны эцсээр буюу товлосон цагтаа биеллээ олж чадахгүй болсон учраас ОХУ-д хориг тавих хугацааг сунгалаа гэсэн байна. Энэхүү хориг нь банк санхүү, эрчим хүч, батлан хамгаалалт, арми, иргэдийн хэрэглээний бүтээгдэхүүн зэрэг эдийн зас гийн хүрээг хамрах аж. Гэхдээ ОХУ-ын эсрэг авсан эдийн засаг хориг тус улсад дарамт болж чадахгүй гэдгийг Гадаад хэргийн сайд Сергей Лавров хариу мэдэгдсэн байна. Украин болон Европын холбооны хооронд байгуулсан чөлөөт худалдааны гэрээг ОХУ-ын Засгийн газар хүчтэй эсэргүүцэж байгааг барууны удирдагчид буруушаажээ. Тий-мээс ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинтай байгуулсан чөлөөт худалдааны гэрээг нэгдүгээр сарын 1-нээс цуцлах зарлиг буулгасан байна.
Д.Болд

Сэтгэгдэл (0)