“Исламын улс” газрын тосны дэд бүтцийн 90 хувийг алджээ

 

        “Исламын улс” бүлэглэл Ирак, Сирид эзлэн авсан газрын тосны дэд бүтцийнхээ 90 орчим хувийг алдсан байна. Энэ тухай АНУ тэргүүтэй олон улсын эвслийн командлалын төлөөлөгч, хурандаа Стив Уоррен “Тус бүлэглэлийн Сири, Иракт хяналтдаа авсан газрын тосны дэд бүтцийн 90 орчим хувийг устгасан” гэж тэрбээр хэлснийг телевизийн “Ас-Сумария” суваг уламжилжээ. “Иракийн хуурай замын цэргүүдэд дэмжлэг үзүүлж, агаараас эрчимтэй цохилт өгсний дүнд “Исламын улс” хяналтаа тогтоосон газар нутгийнхаа 40 хувийг алдсан” гэж Уоррен онцлон дурдсан байна. Террорист “Исламын улс” бүлэглэлийн санхүүжилтийг, мөн тус бүлэглэлд үзүүлж буй аливаа дэмжлэгийг таслан зогсоохыг улс орнуудад үүрэг болгосон тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл энэ сарын 17-нд баталсан билээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)