Дэлхийн ТОП-уудыг шалгаруулахад монголчууд анх удаа оролцлоо

 

        “Wini Gallup international“ олон улсын байгууллагаас дэлхийн шилдэг улстөрчдийг шалгаруулахад АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 59 хувийн саналаар тэргүүлжээ. Түүний араас Германы канцлер Ангела Меркель, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд нар жагссан бол ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “айргийн тав“-д багтжээ. Дэлхийн 65 орны иргэдийн дунд явуулсан дээрх санал асуулгад манай улсын нийслэл, 21 аймгийн 1000 иргэн анх удаа хамрагдсан бөгөөд түүвэр судалгааг “MMСG“ компани Монголдоо зохион байгуулсан байна. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Б.Бум-Эрдэнэ ярихдаа “Дэлхийн шилдэг удирдагчдыг шалгаруулах санал асуулгыг судалгааны хамгийн том эвсэл “Wini Gallup“-аас 1947 оноос хойш явууллаа. Үүнд удирдагчдыг эрэмбэлэхээс гадна тухайн улсын иргэдийн аз жаргалын индекс, эдийн засгийн байдал, итгэл үнэмшил хэр байгааг судлахаар санал асуулгыг явуулж, дүнг нэг цаг хугацаанд зарладаг. Манай компани дээрх судалгааны эвслийн Монгол дахь төлөөлөгчөөр ажиллаж байгаа юм” гэлээ. Дэлхийн хэмжээний судалгаанаас зөвхөн монголчуудын саналыг сугалаад харвал ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тэргүүлж, Барак Обама хоёрдугаарт жагссан сонирхолтой дүн гарчээ. Энэхүү дүнг лхагва гаригийн 04.00 цагт дэлхий даяар мэдээлсэн байна.

 

Д.Мөнх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)