Франц цагаачид хүлээн авахаас татгалзжээ

 

        Парист болсон халдлагаас хойш францууд Ойрхи Дорнодын цагаачдыг хүлээн авах хүсэлгүй болжээ. Тус улсаас орогнол хүссэн 3500 дүрвэгчийг хил нэвтрүүлэхээс татгалзсан тухай Францын Дотоод хэргийн сайд Бернар Казнёв мэдээлсэн байна. Тэрбээр өнгөрсөн сараас хойш тус улсад2898 удаа нэгжлэг хийж, 346 хүнийг үндэсний аюулгүй байдалд аюул учруулсан хэрэгт сэжиглэн баривчилсан болохыг дурдсан байна. Арваннэгдүгээр сарын 13-нд үйлдсэн Францын түүхэн дэх цуст халдлагын дараа жирийн француудын ислам шашинт цагаачдад хандах хандлагад эрс өөрчлөлт гарчээ. Уг халдлагын улмаас 130 хүн амиа алдаж, 350 хүн шархадсан. Хэд хэдэн амиа золиослогч оролцсон цуврал халдлагаас хэд хоногийн дараа Францын эрх баригчид онц байдал тогтоосон нь тусгай албад болон цагдаа нарын бүрэн эрхийг өргөжүүлэх боломж олгожээ. Улмаар Францын эрх баригчид хилийнхээ хяналтыг сэргээсэн байна. Казнёвын хэлснээр, ийм арга хэмжээг авснаар, өнгөрсөн долоо хоногт ээлжит халдлага үйлдэх гэж байсныг таслан зогсоож чаджээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)