Акихито II дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв
- 2015-12-24
- Дэлхий
- 0

Япон улс эзэн хааныхаа 82 насны төрсөн өдрийг өчигдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Акихито1989 онд улсынхаа хаан ширээнд заларсан ба төрсөн өдрийг нь бүх нийтийн амралтын өдөр болгон зарлаж,үндэсний хэмжээнд тэмдэглэдэг аж. Акихито хаан төрсөн өдрийнхөө баяраар ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ “Энэ жил Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны70 жилийн ой тохиож байна. Дайны улмаас цэргүүд, гэм зэмгүй олон хүн амь насаа алдсан. Дайны аюулыг төсөөлөхөд миний зүрх өвдөж байна. Хэрвээ дэлхийд энхтайван ноёлж байсан бол олон хүн амь эрсдэхгүй байсан” хэмээж, II дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэсэн байна. Акихито нь Японы 125 дахь эзэн хаан бөгөөд1989 оны нэгдүгээр сарын 7-нд хаан ширээнд заларчээ.
Д.Болд

Сэтгэгдэл (0)