Парисчууд Елисейн талбайд шинэ оноо угтана
- 2015-12-24
- Дэлхий
- 0

Парист болсон халдлагын улмаас Францад онц байдал зарлан жагсаал цуглаан, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахыг хориглосон хэдий ч парисчууд Елисейн талбайд шинэ оноо угтахаар болжээ. Энэ шийдвэрийг Францын Дотоод хэргийн яам, Парис хотын цагдаагийн газраас гаргасан байна. “Террорист заналхийлэл өнөөдөр бүрэн арилаагүй, аюулын эрсдэл одоо ч өндөр төвшинд хэвээр байна” хэмээн Парисын цагдаагийн дарга МишельKадо“Le Parisien” сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Мөн сонинд мэдээлснээр, Парис хотын Захирагчийн алба, хууль сахиулах байгууллагууд удаан хэлэлцсэний эцэст Францын Ерөнхийлөгч Франсуа Олландын шийдвэрээр2016 оныг Елисейн талбайд угтахаар болжээ. Онц байдлын дараа албан ёсны олон нийтийг хамарсан баярын цуглаан хийх учраас анх удаа гудамж, талбайн хамгаалалтыг чангатгахаар болсон байна. Парисын халдлагын улмаас Францыг зорих жуулчдын тоо эрс буурсан нь тус улсад эдийн засгийн хохирол дагуулжээ. Парисын музей, театр, их дэлгүүрээр үйлчлүүлэгчдийн тоо мэдэгдэхүйц буурч, хотын хамгийн шилдэг зочид буудалд сул өрөөний тоо ихэссэн байна.
Х.Заяа

Сэтгэгдэл (0)