Эгейн тэнгист 10 дүрвэгч амиа алджээ
- 2015-12-25
- Дэлхий
- 0

Европыг чиглэсэн Сирийн дүрвэгсдийн цуваа тасрахгүй байна. Грекийг зорьсон дүр-вэгсдийн завь Эгейн тэнгист өнгөрсөн мягмар гаригт осолдож арван хүн амь эрсджээ. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр, амь үрэгдэгсдийн дунд нэг эмэгтэй, дөрвөн эрэгтэй, таван хүүхэд байсан байна. Осол Фармаконисси арлын эрэг орчим болжээ. Эх сурвалжид мэдээлснээр, завин дээр зорчиж явсан 13 хүнийг аварч, хоёр хүн одоо болтол сураггүй байгаа ажээ. Ослын газарт нисдэг тэрэг, эргүүлийн завьтай онцгой байдлын ажилтнууд ажиллаж байна. Уг арал нь Эгейн тэнгист байрладаг ба Туркээс холгүй аж. Грек улс Европыг зорьсон Ойрхи Дорнодын дүрвэгсдийн гол урсгал юм. Цагаачлалын олон улсын байгууллагын мэдээгээр, энэ жил 580 гаруй мянган хүн Грекээр дамжжээ. Европын холбооны хилийн агентлагийн мэдээлснээр, энэ оны эхний арван сарын байд лаар Европын холбооны орнууд 1.2 сая дүрвэгч хүлээн авсан байна.

Сэтгэгдэл (1)
Ard (43.242.243.4)
Egiin tengis gej bicheech